ШУУРХАЙ: Булган аймагт "Үхрийн арьс товруутах" өвчин илэрлээ

Автор | Zindaa.mn
2022 оны 08 сарын 09

Булган аймгийн онцгой комисс өнөөдөр шуурхай хуралдаж, мал аж ахуйн болон төв суурингийн өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлаар, коронавируст халдвар / ковид-19 цар тахлын цаг үеийн нөхцөл байдал, аймгийн нутаг дэвсгэрт гарсан мал, амьтны гоц халдварт "Үхрийн арьс товруулах" өвчин зэрэгт авах арга хэмжээний талаар хэлэлцлээ. 

Өнөөдрийн байдлаар /2022.08.09/ Булган сумын 2-р багийн нутаг дэвсгэрт мал амьтны гоц халдварт “Үхрийн арьс товруутах өвчин” гарч сэжигтэй тохиолдол бүртгэгдээд байгаа бөгөөд аймгийн Онцгой комисс 16 сум 1 тосгоны удирдлагуудад цахим хурлаар үүрэг чиглэл өгсөн байна. 

Шуурхай хуралдааны шийдвэрийг бид тун удахгүй хүргэх болно. 

Үхрийн арьс товруутах өвчин нь олон улсын худалдааны хорио цээрт, хил дамжин халдварладаг үхрийн гоц халдварт өвчин. Энэхүү өвчин нь богино хугацаанд ялаа, шумуул болон шууд хавьтлаар халдвар тархаж, халдварлаж өвчилдөг, мах болон сүүний алдагдал, арьсны гологдол үүсгэдэг, сүргийн нилээд хувь нь үхэж хорогддог эдийн засгийн хохирол ихтэй өвчин юм. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ард(66.181.185.250) 2022 оны 08 сарын 10

Дорнот аймагт гарч байснаа одоо Булганд шилжиж байна. Энэ өвчнөөр өвчилсөн малыг нядлаж устгалд оруулж малын хөл хорио тогтоож голомт болсон газарт хүнсэнд мал нядлахгүй байх малын шилжих хөдөлгөөнийг таслан зогсоох зэрэг арга хэмжээг эрчимтэй авч хорио тогтоох хэрэгтэй байна. Шүлхий өвчин гарч байгаа газруудад ч хорио тогтоож хатуу хяналт тавьж хот руу хориотой газраас мал мах оруулах асуудлыг бүр мөсөн зогсоох хэрэгтэй байна...

1  |  0
Top