Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл нийслэлийн ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн өргөтгөлийн барилгын явцын талаар гүйцэтгэгчтэй уулзлаа.
Тус өргөтгөлийн барилга 23 ангитай, 640 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай.
Барилгын явц 92 орчим хувьтай байгаа бөгөөд инженерчилэл, шугам сүлжээний ажлууд бүрэн хийгдэж дуусчээ. Мөн халаалт, дулааны шугам сүлжээнд 2020 онд холбогдож, сүүлийн хоёр жил дулаан алдагдалт тэг байгаа юм.
Сургуулийн өргөтгөлийн барилга дөрвөн давхар бөгөөд хүүхдүүдийн ая тухтай сурч боловсрох нөхцөл боломжоор бүрэн хангасан барилга байхаар тусгагджээ.
Барилгын компанийн зүгээс ирэх арваннэгдүгээр сард бүрэн ашиглалтад оруулж, улсын комисст хүлээлгэн өгөхөөр ажиллаж байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )