Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Шивээхүрэн боомтод PCR лаборатори, явуулын эмнэлэг байгуулж, өнөөдөр /2022.09.05/ үйл ажиллагааг нь эхлүүллээ. Өмнө нь 14 хоногт нэг удаа шинжилгээ авдаг байсан бол энэхүү лаборатори, явуулын эмнэлгийг байгуулснаар өдөр бүр, 24 цагаар иргэдэд эрүүл мэндийн анхан шатны болоод шаардлагатай тусламж үйлчилгээг үзүүлэх боломж бүрдэж байгаа юм.
Энэхүү явуулын эмнэлэг, PCR лабораторийг аймгийн Засаг даргын дэвшүүлсэн "Нутгийн хишиг" хөтөлбөрийн хүрээнд барьж байгуулжээ.
Сэтгэгдэл ( 0 )