ЧИНГЭЛТЭЙ: Төслийн уулзалт зохион байгууллаа

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 09 сарын 08

Азийн хөгжлийн банк, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас хамтран хэрэгжүүлж буй “Цар тахлын үед хариу арга хэмжээ авах нийгмийн хамгааллын төсөл 2”-ийн хүрээнд “Төгсөлтийн аргачлалаар хэрэгжүүлэх туршилтын төсөл”-ийг нийслэлийн Баянзүрх, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргүүдэд хэрэгжүүлж байна.

Төсөлд нийслэлийн Чингэлтэй дүүргийн 12, 16, 17, 18, 19 дүгээр хороод хамрагдаж байгаа ба төслийн явц болон холбогдох асуудлаар төслийн Зөвлөх багийн ахлагч Т.Энхцэцэг өнөөдөр уулзалт зохион байгууллаа.

Уулзалтад Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Л.Баярмаа, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга А.Сэрээтэр, Улаан загалмайн хорооны дарга Н.Ганчимэг нар болон төсөл хэрэгжих хороодын Засаг дарга нар, нийгмийн ажилтан, халамжийн мэргэжилтнүүд оролцож, төслийг богино хугацаанд үр дүнтэй зохион байгуулах асуудлаар харилцан санал солилцсон юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top