ЧИНГЭЛТЭЙ: ЭЕШ-д 800 оноо авсан сурагч, багш нарт талархал гардууллаа

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 09 сарын 14

Их, дээд сургуульд элсэгчдийн сурах ерөнхий чадвар, мэдлэгийн түвшин тогтоох “Элсэлтийн ерөнхий шалгалт”-даа үе тэнгийнхнээ манлайлан 800 оноо авч, бахдам амжилт үзүүлсэн суралцагч, бэлдсэн багш нарт талархал гардуулах үйл ажиллагааг өнөөдөр /2022.09.13/ зохион байгууллаа.

Үйл ажиллагаанд Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл, Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Л.Баярмаа, дүүргийн Боловсролын хэлтсийн дарга Ш.Оюунсүрэн нар оролцож, 800 оноо авсан 12 суралцагч, шалгалтад бэлдсэн 8 багшид баяр хүргэж, амжилт хүслээ.

Дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл Дүүрэг болон сургуулийнхаа нэрийг өндөрт өргөж, бахдам амжилт үзүүлсэн дүүргийн Ерөнхий боловсролын 5, 23, 50, 61, Олонлог төв, Олонлог эгзэ сургуулийн багш нар болон төгсөгч нараар бахархаж байгаагаа илэрхийлээд, цаашид сурагчдын сурлагын ахиц, амжилтыг ахиулж ажиллахад хичээл зүтгэл гаргах хэрэгтэйг онцоллоо.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top