Нийслэлийн Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа эрүүл мэндийн салбарын аж ахуйн нэгж, байгууллагуудад хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийн улсын үзлэгийг зохион байгуулах Ажлын хэсгийг дүүргийн Засаг даргын 2022 оны А/219 дүгээр захирамжаар байгуулсан.
Эрүүл мэндийн салбар дахь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомжийн хэрэгжилттэй газар дээр нь танилцах, илэрсэн зөрчлийг арилгуулах, үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй эрүүл мэндийн байгууллагуудад улсын үзлэгийг зохион байгуулж байна.
Улсын үзлэг 2022 оны есдүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн явагдаж байгаа ба аравдугаар сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд үргэлжлэх юм.
Сэтгэгдэл ( 0 )