Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл дүүрэг дэх цагдаагийн газрын II хэлтсийн зуслан дахь цагдаагийн тасгийхантай уулзаж, нөхцөл байдалтай танилцлаа. Уулзалтад дүүргийн ИТХ-ийн төлөөлөгч Н.Оюунгэрэл, 19 дүгээр хорооны Засаг дарга Л.Цэеэрэгзэн нар байлцав.Тус тасгийн байрыг Чингэлтэй дүүргийн төсвийн хөрөнгөөр барьсан бөгөөд нийтдээ 1 тэрбум төгрөгөөр баригдсан байна. Компьютер, тоног төхөөрөмж, тавилга, эд хогшлыг мөн дүүргийн төсвийн хөрөнгөөр шийдвэрлэж өгсөнд тасгийн алба хаагчид талархаж байгаагаа илэрхийлсэн юм.
Тухайлбал, тоног төхөөрөмжид 10 сая төгрөг, тавилга, эд хогшилд 16 сая төгрөг зарцуулж, алба хаагчдын албан үүргээ шуурхай гүйцэтгэхэд шаардлагатай техник хэрэгслээр бүрэн хангаж байгаа юм байна.
Мөн тус байранд одоогоор дүүргийн 24 дүгээр хорооны захиргаа байрлаж, үйл ажиллагаагаа явуулж байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )