ДАРХАН-УУЛ: Эмч, мэргэжилтнүүд "Хос бичигтэн" болно

Автор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 22
Монгол хэлний тухай хуулийн 7.2 дахь хэсэгт 2025 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага албан хэргээ кирилл болон үндэсний хос бичгээр хөтлөн явуулахаар заасан. Тус хуулийн хэрэгжилтийг хангаж, мөн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн үндэсний бичгийн мэдлэгийг нэмэгдүүлэх зорилгоор 16 дугаар сургуулийн Монгол хэл бичиг, уран зохиолын багш нараас Монгол бичгийн сургалт авч эхэллээ.
 
Монгол хүн бүрийг үндэснийхээ бичиг үсгийг эзэмших, эх хэл, бичиг соёлоороо бахархах, уламжлан хөгжүүлэн сурахыг Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн газрын хамт олноос уриалж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top