ЧИНГЭЛТЭЙ: 23 дугаар сургууль хятад хэлний шинэ танхимтай боллоо

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 09 сарын 23

Нийслэлийн ерөнхий боловсролын 23 дугаар сургууль албан ёсоор хятад хэлний шинэ танхимтай боллоо. Уг танхимын нээлт өнөөдөр тус сургууль дээр болж нээлтэд Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл, Боловсролын хэлтсийн дарга Ш.Оюунсүрэн, 23 дугаар сургуулийн захирал Ц.Цолмонбаатар болон БНХАУ-ын талаас Цанжоу Технологийн коллежийн ерөнхий захирал Яан Жинли тэргүүтэй төлөөлөгчид онлайнаар оролцлоо.

БНХАУ-ын Цанжоу Технологийн коллеж нь 23 дугаар сургуулийн хятад хэлний багш нарын өрөө, хятад хэлний 306 тоот кабинетийг орчин үеийн техник хэрэгслээр ханган, тохижуулжээ.

Нээлтийн үеэр Засаг дарга Н.Батсүмбэрэл хэлсэн үгэндээ “Нийслэлийн тэргүүний сургуулиудын нэг 23 дугаар сургууль хятад хэлний кабинеттэй болж, сурагчдын сурах орчин сайжирч байгаад маш их баяртай байна. Энэхүү боломжийг ашиглан хоёр сургууль боловсон хүчний чадварыг дээшлүүлэх, ур чадвар олгох, багш солилцоо, сурагч солилцооны хөтөлбөрийг хэрэгжүүлэх мэтээр өргөн хүрээнд хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна” хэмээн онцоллоо.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(167.99.233.36) 2022 оны 09 сарын 25

МАН ы үед орос хэлний алдартай сургуулийг одоо хятадчилж эхэлвээ хөөрхий.

0  |  0
Top