Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужин нар дүүргийн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчидтэй уулзаж, үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа.
Дүүргийн 7 дугаар хороонд үйл ажиллагаа явуулж буй “ОББТ” ХХК-ийн үйлдвэрийн байранд очсон юм. Уг үйлдвэр төмөр хийц, модон эдлэл, тавилга хийдэг бөгөөд их, дээд сургууль, ЕБС, цэцэрлэг гээд орон нутаг, нийслэлийн 120 гаруй байгууллагатай хамтран ажилладаг байна. Үйлдвэрлэгчдийн зүгээс төрөөс хувийн хэвшлийг дэмжих бодлого, зарим тулгамдаад байгаа асуудлаа уламжилсан юм.
Мөн тэд “Эко гар утасны тавиур” үйлдвэрлэл эрхлэгч Чингэлтэй дүүргийн иргэн Б.Батзоригийн мужааны цехэд очсон юм. Б.Батзориг нь 2015 онд тус цехээ нээж гар багажаар ажлын гараагаа эхэлж байжээ. Одоо харин түүний цех гар утасны тавиураас эхлэн 10 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 15 иргэнийг тогтмол ажлын байраар хангажээ.
Түүний хувьд бүтээгдэхүүний борлуулалтыг дэмжих, олон улсад худалдаанд гаргахад дэмжлэг хэрэгтэйг уулзалтын үеэр УИХ-ын даргад уламжилсан юм.
Сэтгэгдэл ( 0 )