ЧИНГЭЛТЭЙ: “Итгэл” төсөлд хамрагдсан иргэдтэй уулзлаа

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 10 сарын 21

Зорилтот бүлгийн иргэдийг хорт зуршлын сөрөг нөлөөллөөс хамгаалах, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэхэд чиглэсэн “Итгэл” төсөлд хамрагдсан иргэдтэй Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл, Засаг даргын зөвлөх Ч.Болормаа нар уулзлаа.

Чингэлтэй дүүргийн 12 иргэн хорт зуршлаасаа татгалзаж, амьдралаа өөрчлөхөөр дураараа төсөлд хамрагдсан юм. Дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл төсөлд хамрагдаж буй иргэдийн сэтгэл зүйг дэмжих, тэднийг боловсрол эзэмшүүлж, цаашлаад ажлын байранд зуучлах хүртэл бүхий л талаар дэмжинэ гэдгээ хэллээ.

Төсөлд хамрагдаж буй иргэдийг боловсрол эзэмшүүлж, ажлын байраар хангах, хорт зуршлаас татгалзахад бусдад дуурайлал үзүүлэх, нөлөөллийн ажлыг зохион байгуулахаар хамтарсан ажлын хэсгийг байгуулахаар шийдвэрлэлээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top