Өмнөговь аймгийн малчид мал, махаар өвс, тэжээлээ авна

Автор | Zindaa.mn
2022 оны 10 сарын 31
Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж өнөөдөр /2022.10.31/ махыг дулаан аргаар боловсруулж, экспортлох албан ёсны зөвшөөрөлтэй аж ахуй нэгжийн удирдлагуудтай уулзалт зохион байгуулж, хэд хэдэн чиглэлээр хамтарч ажиллахаар санамж бичиг байгуулжээ. 
 
Санамж бичгийн хүрээнд Өмнөговь аймгийн малчдын малыг эдийн засгийн эргэлтэд оруулах, зах зээлд нийлүүлэх, тэр дундаа ямаа, ямааны махыг өвс тэжээлээр солих боломжой болж байгаа юм.
 
Энэ жилийн хувьд Өмнөговь аймагт зуншлага муу байсантай холбоотойгоор өвөлжилт, хаваржилт хүндрэх төлөвтэй байгаа бөгөөд одоогоор аймгийн хэмжээнд 1.5 сая мал бусад аймаг руу оторт гарсан бол 800 мянга гаруй мал нутагтаа өвөлжих ажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top