Хойд туйлын хүйтэн агаарын урсгал түрэн орж ирж буйтай холбоотойгоор манай улсад цаг агаар огцом хүйтрэх талаар цаг уурын байгууллага анхааруулаад байгаа билээ.
Тэгвэл хөрш зэргэлдээ ОХУ-ын Эрхүү муж, Буриад улсын нутгаар гурван хоног хүйтний эрч эрч чангарч, шөнөдөө -25-30 хэм, зарим гол мөрний хөндийгөөр -40-45 хэмд хүрч хүйтрэхийг тус улсын Цаг уурын байгууллага, Онцгой байдлын албанаас сэрэмжлүүлсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )