Шахмал түлшний болон шаардлагатай түүхий эдийн нөөц хангалттай байна

2022 оны 12 сарын 02

Сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэн Улаанбаатар хотын хэрэгцээг бүрэн хангаж агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд Засгийн газрын шийдвэрээр “Тавантолгой түлш” ХХК-ийг 2018 онд байгуулсан.

Байгуулагдсан цагаасаа хойш Тавантолгой түлш компани жилд дунджаар 600,000 тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэж нийслэл хотын хэрэгцээг бүрэн хангаж ирсэн.

2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд манай компани 120,000 тн түлш үйлдвэрлэж нөөцөлсөн. Энэ нь сайжруулсан шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлж эхэлснээс хойш хамгийн олон тонн түлшний нөөцтэйгөөр өвөлтэй залгасан үзүүлэлт юм. Өмнө нь хамгийн ихдээ 70 гаруй мянган тонн түлшний нөөцтэй өвлийг угтдаг байсан.

Одоогийн байдлаар компанийн гурван үйлдвэрийн 14 шугам тасралтгүй ажиллаж хоногт дунджаар 2500 тонн шахмал түлш үйлдвэрлэж байна. Бүтээгдэхүүний чанарыг сайжруулах ажлын хүрээнд стандартыг шинэчлэн батлуулж, шохойлог чулуулгийн агууламжтай доломит хэмээх бүтээгдэхүүнээр түлшээ барьцалдуулж эхлээд байна. Ингэснээр шаталтаас үүсэх хүхэрлэг хийн агууламж стандартын хэмжээнээс 3-4 дахин буурах боломж бүрдээд байна.

Мөн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор Зүүн болон Дөрөвдүгээр үйлдвэрт техникийн шинэчлэл хийж хүчин чадлыг нэмэгдүүлсэн.

Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд нөөцийн 97 агуулахад 110,000 тонн түлшний нөөцтэй байна. Шахмал  түлшний үндсэн түүхий эд болох мидлинг буюу баяжуулсан нүүрсний нөөц 330,000 тонн байна. Мөн одоогийн байдлаар 12,500 тонн барьцалдуулагчийн нөөцтэй байна. Энэ нь 140 хоногийн нөөц юм. Шуудайн нөөц 5 сая 300 мянга байна. Шахмал түлшний нөөц хангалттай, үйлдвэрлэл хэвийн явагдаж байгаа, мөн түүхий эдийн олон сарын нөөцтэй байгаа үед гадаадаас импортоор шахмал түлш оруулж ирэх ямар ч шаардлагагүй бөгөөд нийслэл хотын хэрэгцээг Тавантолгой түлш компани өөрийн бүтээгдэхүүнээрээ бүрэн хангаж борлуулалтын 650 цэгээр шахмал түлшээ борлуулж байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(192.82.91.25) 2022 оны 12 сарын 02

ч өдөргүй хөдөлмөрлөж байгаа шүү.Хүний хөдөлөмөр зүтгэлийг үнэлж сурах хэрэгтэй. Таван толгой түлш компанийн инженер техникийн ажилтнууд,нийт ажилчдад амжилт хүсье. Танай үйлдвэрийг харлуулах хүсэлтэй хүмүүс маш их байна шүү.Тэр хүмүүст өглөө босоод нүдээ нээгээд наад тэнгэрээ хар гэж хэлмээр байна.

0  |  0
Зочин(192.82.91.25) 2022 оны 12 сарын 02

Улаанбаатар хотод ид хүйтний улирал эхлэж бүх хүмүүс шахмал түлшээ түлж байна.Өглөө босоод харахад Улаанбаатарын утаа урьд жилүүд болон ноднин жилийнхээс харьцангуй цэлмэг бага байна. Хүн бүхний нүдэн дээр ил харагдаж байгаа юмыг аль болох болохгүй талаас нь харах гэсэн хүмүүс их байх юм. Таван толгой түлш компани үйлдвэрлэлийн хүч чадлаа нэмэгдүүлж, технологио сайжруулж түлшний чанар ч харьцангуй сайн болж байна. Компанийн инженер техникийн ажилтнууд маш олон зүйлийг сэдэж үйлдвэрлэлээ боловсронгуй болгосоор байна.Цаана нь 3000 гаруй ажилчид үйлдвэрлэлийн маш хүнд нөхцөлд өдөр шөнөгүй,амрах

0  |  0
Top