ӨГЛӨӨНИЙ МЭНД!

2022 оны 12 сарын 08

Өнөөдөр 2022.12.08. Билгийн тооллын 15. Монгол эх оронд маань нар 08 цаг 28 минутад мандлаа, 17 цаг 00 минутад жаргана.

Улаанбаатар хотод багавтар үүлтэй. Өдөртөө -16 хэм, шөнөдөө -25 хэм. Та хувцсаа тохируулж өмсөөрэй.

Өнөөдөр Болгар, Хойд Македонд Оюутны өдөр, Румын, Узбекистанд Үндсэн хуулийн өдөр.

Энэ өдөр Оросын Ерөнхий сайд асан Михаил Касьянов, Америкийн жүжигчин, Алтан бөмбөрцөгийн шагналт Тери Хэтчер, Ирландын дуучин Шинейд О’Коннор, Их Британийн жүжигчин Доминик Монаган, Америкийн дуучин Ники Минаж, Канадын уран гулгагч Меган Дюамель, Америкийн жүжигчин Анна София Робб зэрэг алдартны төрсөн өдөр.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1905 оны энэ өдөр Минскт бүх нийтийн ажил хаялт болжээ.

1987 оны энэ өдөр Михаил Горбачёв, Роналд Рейган нар Вашингтонд дунд болон алсын зайн тусгалт пуужингуудыг хориглох хугацаагүй тохиролцоо хийжээ.

1991 оны энэ өдөр ОХУ-ын Ерөнхийлөгч Борис Ельцин, Украины Ерөнхийлөгч Леонид Кравчук, Беларусын Дээд Зөвлөлийн дарга Станислав Шушкевич нар Тусгаар улсуудын хамтын нийгэмлэгийг байгуулах болон ЗХУ-ын оршин тогтнолыг зогсоох тухай Беловежийн гэрээнд гарын үсэг зурав.

1999 оны энэ өдөр Москвад Орос болон Беларусын холбоот улс байгуулагдсан тухай гэрээг үзэглэжээ.

Өнөөдөр үс засуулвал Өлзийтэй сайн.

Эл өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнес эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх, лус тахих, мал худалдан авах, мал түгээх, хийморийн дарцаг хатгахад сайн. Харин сахил санваар авах, хануур төөнүүр хийлгэх, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай.

Хол газар явах бол зүүн хойш мөрөө гаргаад аян замдаа гараарай.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top