ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 09

Өнөөдөр 2022.12.09. Билгийн тооллын 16. Монгол эх оронд маань нар 08 цаг 29 минутад мандлаа, 16 цаг 59 минутад жаргана.

Улаанбаатар хотод үүлшинэ. Өдөртөө -17 хэм, шөнөдөө -24 хэм. Та хувцсаа тохируулж өмсөөрэй.

Өнөөдөр Авлигын эсрэг олон улсын өдөр. ОХУ-д өнөөдөр Эх орны баатруудын өдөр бол Шри Ланкад Тэнгисийн цэргийн өдөр, Перуд Зэвсэгт хүчний өдөр.

Энэ өдөр Энэтхэгийн улс төрийн зүтгэлтэн Соня Ганди, Америкийн жүжигчин, найруулагч Жон Гэвин Малкович, “Алтан бөмбөрцөг”, “Эмми”-гийн шагналт Фелисити Хаффман, жүжигчин, дуучин Донни Осмонд, Японы гүнж Масако, Өмнөд Солонгосын дуучин, жүжигчин Чой Мин У, Америкийн гимнастикч МакКэйла Марони зэрэг алдартны төрсөн өдөр.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1925 оны энэ өдөр үндэсний мөнгөн тэмдэгтийг анх удаа гүйлгээнд гаргажээ. 900 сорьцын 18 грамм жинтэй цагаан мөнгөн зоосыг нэг төгрөг хэмээн нэрлэж, 5 мөнгө, 10 мөнгө, 20 мөнгө гэхчлэн уйгаржин үсгээр бичсэн мөнгөн зооснууд байжээ. Мөн 1, 2, 5, 10-тын дэвсгэртүүд цаасан мөнгөн тэмдэгтүүд байсан ба нийт зургаан сая төгрөгийг ЗХУ-д захиалан хийлгэжээ.

2015 оны энэ өдөр уран барималч, зураач Даши Намдаковын бүтээлд Төрийн шагнал хүртээжээ.

2016 оны энэ өдөр хүүхдийн зохиолч Ж.Дашдондог Төрийн шагнал хүртсэн байна.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1917 оны энэ өдөр Бүгд найрамдах Крымийн Ард улсыг байгуулснаа зарлажээ.

1931 оны Испанийн хоёрдугаар Бүгд Найрамдах улсыг зарлан тунхаглажээ.

1961 оны энэ өдөр Израилийн шүүх Адольф Эйхманд хүн төрөлхтний эсрэг гэмт хэргээр цаазын ял оноожээ.

1968 оны энэ өдөр Дуглас Энгельбарт анх удаагаа компьютерийн хулгана зохион бүтээснээ зарлажээ.

1990 оны энэ өдөр Лех Валеса Польшийн анхны шууд сонгогдсон Ерөнхийлөгч болов.

1992 оны энэ өдөр НҮБ Сомалид хүмүүнлэгийн үйл ажиллагаа явуулж эхэлжээ.

Өнөөдөр үс засуулвал Өвчин ирнэ.

Эл өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, хараал жатгыг буцаах, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн. Харин хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой.

Хол газар явах бол зүүн тийш мөрөө гаргаад аян замдаа гараарай.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top