БЗД: Цас мөс арилгах цэвэрлэгээнд 2500 иргэн оролцжээ

2022 оны 12 сарын 26

Баянзүрх дүүргээс Нийслэлийн Засаг даргын өгсөн үүрэг чиглэлийг үр дүнтэй хэрэгжүүлэх, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах орчин нөхцөлийг хангаж, улирлын шинж чанартай байдлаас үүссэн халтиргаа, гулгааг арилгах зорилгоор “Цас мөс, халтиргаа гулгааг арилгах” бүх нийтийн цэвэрлэгээний ажлыг зохион байгуулж байна.

Цэвэрлэгээний ажилд Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрын алба хэлтэс, дүүргийн 43 хорооны удирдлага, баг хамт олон,эко тохижилт ОНӨААТҮГ, дүүргийн Онцгой байдлын хэлтэс, дүүрэг Хөгжлийн төв, Боловсролын хэлтэс, дүүргийн Цагдаагийн газар, Нийтлэг үйлчилгээний газар 1,2,3,4, 2500 иргэн, 957 аж ахуйн нэгж, 134 СӨХ оролцож байна.

Одоогийн байдлаар аж ахуй нэгж байгууллага иргэд 30000 м.кв талбайн цас мөсийг цэвэрлээд байна. Харин  Баянзүрх Эко, тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ нь 12 дугаар сарын 24-ний 22:00 цагаас эхлэн 20 хүний бүрэлдэхүүнтэйгээр цасны бригад жижүүрлэж өгсүүр, налуу, уруу хэсгүүдэд байршуулсан нөөц давс, бодисын хайрцгаас 4 төхөөрөмжөөр ажиллаж, нийтдээ 1,2 сая м.кв талбайд 17,1 тонн давс, 3,5 тонн бодисын цацалт хийлээ. Мөн ЗТҮ-58 Хуваарьт зам талбайн төвийн хэсгийн явган замын цэвэрлэгээнд 58 зам талбайн цэвэрлэгээ хариуцсан ажилчид гарч Баянмонгол хороолол, Халдварт, Өгөөмөр, Монел холбосон зам, Цагаан даваа, Цайзын уулзвар, 21-р хороо, Дарь эхийн замууд, Баганат Академи, Хилийн цэргийн уулзвар замууд, Улиастайн гүүр, Хужир булангийн замуудад авто грейдрээр хусалт хийж байна.

Төвийн хайлалт муу замуудад дахин цацалт хийж байна. Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид 4 авто машинтай ирж өгсүүр налуу, тойруу хэсгүүдэд байршуулсан давс бодисын хайрцагийг давсаар дүүргэн өгч хамтран ажиллаж байна. Халтиргаа гулгаа арилгах их цэвэрлэгээнд төрийн байгууллагаас гадна иргэд, аж ахуй нэгж байгууллагууд идэвхтэй оролцож байна. Иргэн та ч идэвхтэй оролцон, орчны 50 метр газраа цэвэрлээрэй.

Аж ахуй нэгж байгууллага иргэд 30000 м.кв талбайн цас мөсийг цэвэрлээд байгаа бол  Баянзүрх Эко, тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ-ын ажилчид нийтдээ 1,2 сая м.кв талбайд 17,1 тонн давс, 3,5 тонн бодисын цацалт хийлээ.  Авто замаас гадна явган замын их цэвэрлэгээг зам талбай хариуцсан ажилчид хийж байна. Мөн зарим байршилд авто грейдрээр хусалт хийж байна.

Өнгөрсөн жилтэй харьцуулахад хүйтэн байгаа учраас зам талбайд халтиргаа гулгаа үүсэх эрсдэлийг нэмэгдүүлж байна. Мөн цас ихээр орж байгаа учраас хайлалт муу замуудад дахин давс, бодис цацан ажиллаж байна.  Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид өгсүүр налуу, тойруу хэсгүүдэд байршуулсан давс бодисын хайрцагийг давсаар дүүргэн өгч хамтран ажиллаж байна. Жолооч та бүхэн халтиргаа гулгаатай үед хурдаа тохируулан замын хөдөлгөөнд оролцоорой.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top