COVID: Хамгийн аюултай Кракен коронавирус гэж юу вэ?

Автор | Zindaa.mn
2023 оны 01 сарын 11

Хэрэв танд коронавирус хаашаа ч юм алга болоод бид өвдөхөө больсон мэт санагдаж байгаа бол тайвшрах цаг болоогүй шүү гэдгийг сануулья. Коронавирус хувиран өөрчлөгдөж, олон шинэ хувилбар гарсаар байна.

Омикроны Кракен хувилбар буюу XBB.1.5 гэх шинэ коронавирусыг хамгийн аюултай вирус хэмээн үзэж байна.

Анх энэ вирусний талаар Европын халдварт өвчин хяналтын төвөөс мэдэгдсэн. Учир нь энэ вирус Европ тивд Дани, Франц, Австри, Герман, Итали, Швед улсуудад маш их тархсан байв.
 


Шинэ коронаг албан ёсоор XBB.1.5 гэж нэрлэж байгаа бөгөөд BA.2.75, BA.2.10.1 гэсэн хоёр хувилбарын нэгдлийн дүнд үүсэн, бий болжээ.

Өөрөөр хэлбэл BA.2 Omicron-ы хоёр төрөл шинэ “дүү” гаргахаар нийлсэн гэсэн үг. Кракен хүмүүсийг бусад коронагаас ес дахин хурдан халдварлуулдаг чадалтай.
 


Коронавирусний аюулыг дарж эхэллээ гэж байсан эрдэмтэд коронавирусний “арга мэх”-д ихэд гайхаж байгаа гэнэ. Цаашдаа шинэ төрлүүд гарах байх гэж байтал COVID нь омикрон дотроо задраад эхэлжээ. Маш хурдтай шүү.

Шинэ коронаг Кракен гэж нэрлэсэн хүн бол Канадын University of Guelph их сургуулийн биологийн ухааны профессор Райан Грегори юм. Тэрээр шинэ хувилбарыг Омикрон гэж нэрлэхэд учир дутагдалтай байсан тул Кракен гэж нэрлэхээр болсон. Кракен (англиар Kraken) гэдэг нь ном, кино, тоглоом зэрэг урлагийн бүтээлд гардаг аварга том биетэй далайн амьтан юм.
 


Кракен корона анх 2022 оны аравдугаар сарын 20-нд Америкт илэрсэн.

Одоо АНУ-д коронавирусний халдварын 41 хувь нь кракен байгаа юм. Яагаад кракен ийм хөнөөлтэй байгааг эрдэмтэд ОРВИ, ханиадны ид үетэй холбон тайлбарлаж байна. Мөн кракен вирус урьд өмнөх коронад дархлаатай болсон хүмүүсийг дахин халдварлуулах чадалтай гэнэ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
з(103.26.195.117) 2023 оны 01 сарын 11

Хятадад энэ л дэлгэрээд баахан хүн үхээд байгаа юм байна л даа

0  |  0
Top