Баянзүрх: “Бүтээлч гудамж”-уудыг бий болгоно

М.Жавзмаа | Zindaa.mn
2023 оны 01 сарын 24

Баянзүрх дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд, шат шатны төлөөлөгч, мэргэжлийн эрдэмтэн судлаачдын хамтран боловсруулсан “Хөгжлийн Зураглал-2030” бодлогын баримт бичигт дүүргийг “Арилжааны” гэх тодотголоор хөгжүүлэх зорилтыг дэвшүүлсэн байдаг.

Учир нь Баянзүрх дүүрэгт өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын хэмжээнд томд тооцогдох зах, худалдааны төвүүд үйл ажиллагаа явуулдаг. Үүнийг түшиглэж дүүрэг өөрийн онцлогт тааруулсан бүтээлч гудамжийг бий болгохоор төлөвлөөд байна.

Ингэснээр Баянзүрх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг ЖДҮ эрхлэгч, аж ахуй нэгжүүдийн цар хүрээ, үйл ажиллагааны хугацаа уртасч, хүртээмж, ажлын байр нэмэгдэх, үүнийгээ дагаад иргэдийн амьжиргаа, эдийн засаг дээшилж, цаашлаад түгжрэл хүртэл буурах боломжтой гэж үзэж байгаа юм. Тухайлбал:

 

 

  • Намъянжүгийн гудамжийг 24 цагаар үйл ажиллагаа явуулах, явган зам, ногоон байгууламж давамгайлсан иргэндээ ээлтэй байдлаар тохижуулах

 

  • Доржийн гудамжийг 24 цагийн авто худалдаа, үйлчилгээний гудамж

 

  • 13-ын автобусны буудлыг төрийн үйлчилгээ зонхилсон “Өглөөний гудамж”

 

  • Сансар орчмын Их тойрууг олон төрөлт үйлчилгээний гудамж

 

  • Баянзүрх дүүргийн 20, 23, 28-р хороонд IGM- Олон улсын эко цэцэрлэгт хүрээлэнг түшиглэсэн Outlet гудамж гэх мэтээр тохижуулахаар төлөвлөөд байгаа юм.

 

 

Тиймээс “Хөгжлийн зураглал-2030” бодлогын баримт бичигт туссан энэхүү зорилтыг амилуулах, хөрсөн дээр нь хэрэгжүүлэх зорилгоор Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх, холбогдох баг хамт олон мэргэжлийн эксперт, судлаачидтай уулзаж санал солилцлоо.

Судлаач экспертүүдийн зүгээс төсөвт тааруулан хөгжлийн төлөвлөгөө боловсруулдаг байдлыг халж, хөгжлийн төлөвлөгөөтэйгөө уяж хийсэн учраас иргэд, олон нийтийн дэмжлэгтэйгээр хийгдэх бүрэн боломжтой талаар онцолсон.

Засаг дарга Н.Баярмөнхийн зүгээс ч дулааны улирал эхлэхэд холбогдох байршлуудад газар дээр нь ажиллаж иргэд, аж ахуйн нэгжүүдтэй уулзаж санал солилцохоор боллоо гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(106.154.7.174) 2023 оны 01 сарын 24

hezee be⁉️ yarhaas thaachgui suudiin bugluus olon zugeer suuj thalin avchaad sar bolood uur yariad suudag n olon yum mgl uls uudam tal nutagtai baij hotiin zam gej dee jil bur davdagdaj yardag ulaanbaatar zam hoichd zam hiih gej bga urgun yum hiivel yathan 2machinch zurj bagtahgui bol shaardlaga gui zam barchaad nuguu zam deer chin ardtumen uchraa olohgui murgulduj olon hunii am yavaad baina buteeh bga erhem nuhud min ee hund ach tustai l yum hiigeesei

0  |  0
Top