Путины дайнаас зугтсан оросууд Монголд зутарч байна

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 01 сарын 24

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 2022 оны арванхоёрдугаар сарын 22-нд Оросын армийн бие бүрэлдэхүүнийг гуравны нэгээр нэмэгдүүлэх төлөвлөгөөгөө танилцуулахад цэрэг татлага, Украинд тулалдахаас зугтсан оросуудын ээлжит давлагаа Монгол Улсыг нөмрөв. Путины дайн олон тооны оросууд, тэр дундаа цэргийн насныхныг визгүй зорчих боломжтой улс орнууд руу дүрвэхэд хүргэсэн. Эдгээр орнуудын нэг нь Монгол Улс.

Нэгэнт Монголд ирсэн оросууд зөвхөн хэл, соёлын асуудлын хүндрэлтэй нүүр тулсангүй. Юуны өмнө тэдний банкны карт ажилласангүй. Үүний сацуу амьдралаа залгуулах мөнгө олно гэдэг жижиг асуудал огт биш. Жижиг, хөгжиж буй Монголд оросуудад ажил олдоход бэрх. Монгол сарын цалин дунджаар 400 ам.доллар байдаг. Ихэнх оросууд Монголд түр хугацаанд байрлаж байгаад цааш Вьетнам эсвэл Тайланд гээд дор хаяж цаг агаар нь тааламжтай улс руу гарахыг эрмэлзэж байна. Өдгөө Монголын нийслэл Улаанбаатар хотноо агаарын температур -23 хэмийг зааж байна.

Монголд үлдэх эсэх эсвэл илүү дулаан орнуудыг зорихоос үл хамааран оросуудын хувь заяа бүрхэг байна. Тэд гэртээ хэзээ харих, харих боломжтой эсэхээ ч мэдэхгүй. Улаанбаатарт байгаа зарим оросууд зовлон бэрхшээлийг туулж, бүх зүйлээ орхин зугтахад хүргэсэн утга учиргүй дайны талаар ярив.

“Орос руу буцах боломжтой болох эсэхийг мэдэхгүй. Учир нь ... эцгийг минь арми руу шууд аваад явж болзошгүй” хэмээн Украинд дайн эхэлснээс хойш Монгол руу зугтан гарсан олон арван мянган оросуудын нэг болох Санкт-Петербургээс ирсэн 15 настай Валерия өгүүлэв.Тэд бүх зүйлээ орхиж, одоогоор Улаанбаатар хотод амьдарч байна. Тэдний ирээдүй хэрхэх нь бүрхэг. “Миний хувьд буцах нь хэтэрхий эрсдэлтэй” гэж Валерия үнэнээ хэлэв.

Өнгөрсөн оны есдүгээр сарын 21-нд Владимир Путин хэсэгчилсэн дайчилгаа зарлах тухай зарлиг буулгасан. Зарлан дуудах хуудас авсан залуус хуулийн дагуу Оросын Армид алба хаах, мэдээж хэрэг, Украинд байлдах үүрэг хүлээнэ. Оросын парламент болох Төрийн Дума эрүүгийн хэргийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан тухай зарлаж байсан. Нэмэлт өөрчлөлтөөр дайсанд бууж өгсөн, цэргийн албанаас оргосон, цэрэг татлагаас зугтсан тохиолдолд хатуу шийтгэл оногдуулах тухай заажээ. Шийтгэл нь 15 жилийн хорих ял. Хэсэгчилсэн дайчилгаа зарласан даруйд Оросын иргэд эх нутгаасаа гарч эхэлсэн. Дайн эхэлснээс хойших хугацаанд 1.4 сая хүн эдийн засгийн хориг арга хэмжээний улмаас болон дайнд оролцохоос зайлсхийх үүднээс эх орноо орхин гарчээ.

Монголд ирж буй Орос иргэдийн ихэнх нь буриад, халимаг, тува зэрэг монгол ястнууд. Мөн арай цөөн тооны якут, славянууд Монголыг зорьсон. Өнгөрсөн хугацаанд Оросын нийт 22540 иргэн Монголын хилээр оржээ. Тэдний ихэнх нь Монголоор дамжин ОХУ-ын иргэдээс виз шаарддаггүй Төв Азийн орнууд, Вьетнам, Тайланд болон Израил руу гарсан. Монголд үлдсэн оросуудын 98 хувь нь нийслэл хотод нь төвхнөжээ.

Тэд өөр хоорондоо харилцах, шинэ амьдрал босгохын тулд нийгмийн сүлжээ ашиглана. Телеграм нийгмийн сүлжээнд үүсгэсэн “Mongolia/Adaptation 03” групп нь 7638 гишүүнтэй бол “Монгол дахь түрээсийн байр” групп 1457 гишүүн, “Монгол дахь ажил” групп 2562 гишүүнтэй болоод амжжээ. Монголд ирсэн оросууд визээ сунгуулж, цагаачлах эрх зүйн зөвлөгөө авна.

Эрхүү хотоос ирсэн 47 настай бизнес эрхлэгч Иван Сергеевич Монголд таван жил амьдарч байна. Түүний ярьснаар, Украинд дайн эхэлснээс хойш маш олон оросууд Монголд иржээ. “Орос дахь нөхцөл байдал тийм ч таатай биш байна. Эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч байна. Оросын автомашин үйлдвэрлэлийн салбар дэлхийд тэргүүлэгчдийн нэг байсан. Харин өдгөө тус салбар ихээхэн алдагдал хүлээж байна” гэж ярив. Түүний хэлснээр, өнгөрсөн ес, аравдугаар сард Монголд ирэх оросуудын тоо нэмэгдсэн нь дайчилгаатай холбоотой. “Хэн ч дайны талбарт очиж хүний амь хөнөөхийг хүсэхгүй шүү дээ. Хэн ч хайртай хүнээ алдах эсвэл өөрийнхөө амийг алдахыг хүсэхгүй. Тиймээс хүмүүс эх орноосоо гарч эхэлсэн” гэж Иван Сергеевич өгүүлэв.

Орос, Хятадын дунд орших Монгол Улсын газар зүйн байршил ярвигтай. Хоёр том гүрнээс улс төр болон эдийн засгийн дарамт шахалт ирнэ. Монголын улстөрчдийн ихэнх нь Хятадаас илүү Оросын талыг баримталдаг. Тиймээс ч Монгол Улсын Гадаад иргэн, харьяатын газар оросуудыг эх оронд нь буцаах бус оршин суух зөвшөөрөл олгоно гэж мэдэгдсэн нь олон хүнийг гайхшируулсан.

Дайн эхэлмэгц Монголд ирсэн оросууд рублийг ам.доллароор их хэмжээгээр сольсноор тус улсад ам.долларын хомстол үүсгэв. Тиймээс Монголын банкнууд худалдан авах ам.долларын хэмжээнд хатуу хязгаарлалт тавьсан. Гэвч энэ нь зөвхөн бэлэн мөнгө авч явсан хүмүүст л хамаатай. Монголд үлдсэн оросууд мөнгөө банкаар шилжүүлж авч чадахгүй л байна.

Валериягийн хэлснээр, банкны картууд бүгд блоклогдсон. Мөнгөө авч ч болохгүй, хийж ч болохгүй байгаа аж. Монголоор дамжин Вьетнамд очсон 28 настай Владислав “Оросын банкны картууд дэлхий даяар блоклогдсон. Цөөн хэдэн оронд л ажиллаж байна. Вьетнам дахь Оросын банкнуудын АТМ-аас мөнгөө гаргаж авах боломжтой” гээд энэ шалтгаанаар тэр Вьетнамд үлдсэн хэмээн тодруулав. Валериягийн гэр бүл мөн л өөр улс руу гарахыг хүсэж байгаа ч оросуудын хувьд энэ нь амаргүй. “Би өөр улс руу явмаар байгаа ч хаа нэг тийш явахад хэтэрхий оройтсон гэж бодож байна. Учир нь ихэнх улс орон хаалттай. Европ руу явах боломжгүй, тэр тусмаа АНУ руу. Оросуудад очих боломжтой улс орон үлдсэн ч гэхдээ асуудалтай” гэж Валериа хуваалцав. Цааш хэрхэх аргаа олтол Валериягийн гэр бүл хүнд цаг үетэй нүүр тулж байна. “Эцэг, эх маань ажилгүй болсон. Монголд одоогоор ажил олоогүй л байна. Одоогоор бид өөрсдийнхөө хуримтлалаар л амь зогоож байна. Эцэг, эх маань бүх насаараа мөнгө хуримтлуулсан. Тэгээд Монголд ирсэн. Үнэнийг хэлэхэд удахгүй бид гэр оронгүй болох юм шиг санагдаж байна” гэж Валерия өгүүлэв.

Монголд ирсэн оросуудад ажил олоход тулгарч буй том асуудал нь хэлний бэрхшээл гэж Иван Сергеевич тайлбарлав. Тавь болон түүнээс дээш насныхан орос хэл мэддэг. Гэвч ихэнх залуус зөвхөн монгол, англиар л ярьдаг. Монголд ирсэн ихэнх оросууд цагийн ажил хийж, амьжиргаагаа залгуулж байна гэв. Владислав Эрхүүгийн Улсын их сургуулийн эрдэм шинжилгээний номын санд ажилладаг байжээ. Тэрбээр Монголд найзуудын хамтаар иржээ. Украины дайн түүний амьдралыг орвонгоор нь эргүүлсэн аж. Тэрбээр дайн зогстол Монгол руу чиглэсэн оросуудын урсгал үргэлжилсээр байна гэдэгт итгэлтэй байна.

Ихэнх хүмүүс хэсэгчилсэн дайчилгаа зарласнаас хойших эхний долоо хоногт эх орноосоо явсан. Одоогоор Монгол руу чиглэсэн оросуудын урсгал саарсан ч Оросоос явсан хүмүүс байсаар байгаа гэж Владислав учирлав. Украины дайны талаар тэрбээр “Энэ бүх нөхцөл байдал утга учиргүй бөгөөд Оросын орчин цагийн түүхэн дэх хамгийн хар, ичгүүртэй үе. Украиныг чөлөөл. Путин бол гэмт хэрэгтэн” гэв.

Иван Сергеевич энэ талаар мөн “Дайныг дуусгах цаг болсон гэж бодож байна. Ямар ч тохиолдолд Орос маш том хохирол амсана. Энэ утгагүй дайн болох ёсгүй байсан. Миний бодлоор Украин газар нутгаа авч үлдэнэ. Харин Орос ямар ч тохиолдолд ялагдагч байна. Энэ дайн эхлэх ёсгүй байсан. Энэ дайн хоёр талыг хоёулыг нь сүйрүүлж байна” хэмээн ярилаа. Эх сурвалж: https://www.intellinews.com/ Antonio Graceffo, PhD

Сэтгэгдэл ( 12 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Эрх чөлөөт(66.181.185.39) 2024 оны 01 сарын 19

Оросууд өөрсдөө буруутай алуурчин Путинг сонгож Немцовын хэлсэнээр эрх чөлөө ардчилалаа хамгаалахгүй улс төр сонирхдоггүй гэж хүлцэнгүй дорой байсанаар даврааж 23 жил төрөө толгойлуулсан. Путин одоо Орос иргэдийг устгах ажилаа эхлүүлж өөрийгөө Оросын хаан гэж итгэж хуучин ЗХУ-ыг бий болгох гэж Украиныг Оростой нэгтгэх гэж энэ дайныг хийсэн гэхдээ маш богино хугацаанд эзлэнэ гэж тооцсон нь бүтээгүй шоконд орсон ичсэндээ дайныг зогсоож чадахгүй байна. Украины ард түмэн Оросууд шиг хүлцэнгүй хамжлагат ард түмэн биш эрх чөлөөт ард түмэн учраас хүчтэй эсэргүүцэж Оросын шилдэг армийг бут цохьсон

1  |  0
Орос ялагдана(66.181.185.39) 2024 оны 01 сарын 12

Үнэн л хэлж байна Украин ялж Орос ялагдана. Орос хэзээ ч Украиныг эзлэж чадахгүй. Харин энэ дайны дараа Орос хамгийн ад үзэгдсэн улс болж Украинд учруулсан хохиролыг төлж барагдуулах болох Оросууд фашист түрэмгийлэгч гэсэн нэртэй толгой гудайж явна. Украин Оростой эвлэрэхгүй өршөөхгүй мартахгүй хэдэн үе болно. Дайны дараа Оросын олон үндэстэнүүд салан тусгаарлах болно. ЗХУ задрахад олон үндэстэнүүд тусгаар тогтнох гэж Үндсэн хуулиа батлан бэлдчихсэн байсан

0  |  0
Зочин(66.181.190.225) 2024 оны 01 сарын 12

Оросууд энэ дайнд зөвхөн ялах ёстой. Ялагдвал орос орон бүрэн сүйрнэ. Барууны үзэн ядагсад нацист фашист хэт үндэсрэхэг үзэлтнүүдэд хэмх даруулна. Дэлхийд шоовдорлогдож эх оронгүй цыганууд мэт болно. Бусад орны харгис зэрлэгүүдийн оросуудыг үзэн ядах явдал дээд хэмжээнд хүрээд байна.Гэхдээ орос ялагдашүй эх орноо хамгаалах бүрэн чадвартай,эх оронч хүмүүс.Дэлхийг хэд дахин устгах хүчирхэг зэвсэгтэй.Өөрийгөө устгахыг хүсэгчид л оросуудтай сөргөлдөх баах. Гадаадад дүрвэгсэд бол нийт иргэдийн өчүүхэн хувь.

0  |  3
Зочин(66.181.177.116) 2024 оны 01 сарын 12

Цаашид ч оросоос дүрвэгсэд их хэмжээгээр ирнэ.путлер зогсож чадахгүй,ямарч үнээр хамаагүй ямар нэгэн бага сага ч хамаагүй ялалт байгуулна гээд улайрчихсан.гэхдээ энэ улайрсан дайн өөрийг нь болоод орос улсыг нь сүйрүүлж бгаа гэдгийг бодож үзэхээ больсон.\n

2  |  0
Иргэн(103.229.121.254) 2023 оны 02 сарын 01

Өөрийн улсын иргэд нь ядуу зутруухан амьдарч байхад гадны иргэд асар их мөнгөгүй л бол маш хэцүү байх нь тодорхойшд

1  |  0
Shar tokhoi.(178.209.133.214) 2023 оны 01 сарын 24

Bi Mongol ulsiin irgen ter byy hel.Ardiin huvisgaliin ulguu Shaamariin shar tohoin zaluu.Odoo uvuu bolj.Bi negel eh oronch setgeltei.Oros ch ba Mongolch bai Taivan Hyatad ch bai Vetnamch bai.Amerka Angilch bai Byged ene deklhiig sunuusun baigaa tenegyyd hench bish ilyych garahgyi.J.Batmuh gua shig.Yasan eh oron ch hyn gedegee.Hyrelsyh Zandanshatar.Ouyerdene 3 ba Ih huralyg duugyitarah bolsonbaioaigaa bioz. Mongiolchuudaas uuchilalat guigaad byyh tsagn ni bolson..

0  |  0
Shar tokhoi.(178.209.133.214) 2023 оны 01 сарын 24

Bi Mongol ulsiin irgen ter byy hel.Ardiin huvisgaliin ulguu Shaamariin shar tohoin zaluu.Odoo uvuu bolj.Bi negel eh oronch setgeltei.Oros ch ba Mongolch bai Taivan Hyatad ch bai Vetnamch bai.Amerka Angilch bai Byged ene deklhiig sunuusun baigaa tenegyyd hench bish ilyych garahgyi.J.Batmuh gua shig.Yasan eh oron ch hyn gedegee.Hyrelsyh Zandanshatar.Ouyerdene 3 ba Ih huralyg duugyitarah bolsonbaioaigaa bioz. Mongiolchuudaas uuchilalat guigaad byyh tsagn ni bolson..

0  |  0
Зочин(203.91.115.55) 2023 оны 01 сарын 24

Монголд амьдрах, Украйны фронтод дайсанд бууж өгөх хоёр бараг хавьцаа даа. Оросууд минь, амьдралын үнэнтэй нүүр тулж дээ.

5  |  0
Би (202.21.108.129) 2024 оны 01 сарын 12

Дайныг хэнч дэмжихгүй. Орос том зүйлийнхээ төлөө бага золиос гаргаж дайныг эхлүүлсэн, өөр арга байгаагүй. Харин Америк том олзны төлөө бусдыг золиосолж байна.

4  |  9
lapsha(103.10.21.246) 2023 оны 01 сарын 24

doorhi zaluutai sanal neg bna.gehdee bi dainiig demjeegui.hariin orond yadarch yvaa zaluust l tusalmaar bna

0  |  0
САНАЛ(139.5.218.43) 2024 оны 01 сарын 12

МОНГОЛД ИРСЭН ОРОСУУДАД ТУСЛАХ ХӨДӨЛГӨӨН ӨРНҮҮЛБЭЛ ЯАСАН ЮМ БЭ. ТЭНХЛҮҮН ЯВАХАД ТЭМЭЭГЭЭР ТУСЛАСНААС ТЭВДЭЖ ЯВАХАД ТЭВНЭЭР ТУСАЛСАН НЬ ДЭЭР ГЭДЭГ БИЗДЭЭ. МИНИЙ БИЕ НИДЕРЛАНДАД АЖЛААР ОЧИХОД КАРТ АЖИЛЛАХГҮЙ ХЭЦҮҮ БАЙДАЛД ОРСОН, ТЭГЭЭД ХАМТ ЯВСАН ХҮН БАЙСАН ТУЛДАА ТҮҮНЭЭС МӨНГӨ ЗЭЭЛЖ, АМИНД ОРЖ БУЦАЖ ИРСЭН. ИЙМД КАРТ НЬ АЖИЛЛАХГҮЙ БАЙГАА ОРОСУУДЫН ХУВЬД ХЭЦҮҮ БАЙДАЛД БАЙГАА ГЭЖ БОДОЖ БАЙНА. ХҮМҮҮСЭЭ ТЭНДЭНД ТУСАЛЦГААЯ

13  |  7
Top