Хөвсгөлд дахин газар хөдөллөө

Автор | Zindaa.mn
2023 оны 03 сарын 15

ОХУ-ын ШУА-ийн Геофизикийн албаны Байгаль дахь салбараас “Өнөөдөр орон нутгийн цагаар 12.19 цагт Монголын Хөвсгөл аймагт 3,2 магнитудын газар хөдлөлт боллоо” гэж мэдээллээ.

Газар хөдлөлтийн голомт нь Хөвсгөл нуур орчим байжээ. Тус салбарын мэдээлснээр 2021 оны нэгдүгээр сарын 11-нд Хөвсгөлд болсон 6,8 магнитудын том газар хөдлөлтийн дараа Хөвсгөлд тогтмол газар хөдөлж, чичирхийлж байгаа. 2023 он гарсаар тэнд 10 удаа, гуравдугаар сард дөрвөн удаа газар хөдлөөд байна.  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top