Шар усны үерээс сэрэмжлэхийг АНХААРУУЛЖ БАЙНА

2024 оны 03 сарын 24

Өнөө, маргаашдаа буюу гуравдугаар сарын 24, 25-нд ихэнх нутгаар өдөртөө дулаарах тул болзошгүй шар усны үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Цаг агаар дулаарсантай холбоотойгоор нийслэлийн 10 байршилд шар усны үер бууж, их хэмжээний ус тогтсон билээ. Тахилт, Яармаг Хонхор, Дарь-Эх зэрэг нийслэлийн 10 орчим байршилд цас мөс хайлан, ус тогтож, зарим байршилд айл өрхүүд усанд автаад байна.

Нийслэлийн онцгой байдлын газраас гурав, дөрөвдүгээр сард их хэмжээний шар усны үер болох эрсдэл үүсээд байгааг анхааруулсан билээ. НОБГ-аас дүүргүүдэд шар усны эрсдэлийн үнэлгээг хийхэд эрсдэл их гэсэн дүгнэлт гарчээ. 2023 оны зун 60 жилийн түүхэнд байгаагүй их хэмжээний үер болсон билээ. Үүнээс шалтгаалж хөрсний усны түвшин 2-3 дахин нэмэгдсэн байна. Мөн энэ өвөл өнгөрсөн 50 жилд ороогүй их хэмжээний цас орсон. Тиймээс гуравдугаар сард их хэмжээний шар усны үер болох эрсдэл үүсээд байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top