“Монгол хүү” хүүхдийн баярын арга хэмжээ Хүй долоон худагт болно

2024 оны 05 сарын 28

Хүүхдийн баяраар Хүй долоон худагт майхантай байрлан урлагийн тоглолт үзэх боломжтой талаар “Монгол наадам цогцолбор”-оос мэдээлжээ.

Үндэсний ёс заншил, их баяр наадмаа сурталчлах зорилготой “Монгол хүү 2024” хүүхдийн баярын арга хэмжээг Хүй долоон худагт зургаадугаар сарын 1-нд зохион байгуулах юм. Тус арга хэмжээний үеэр хүүхдийн үндэсний бөхийн барилдаан, сурын харваа, дугуйн уралдаан, гүйлтийн тэмцээн, “Аав ээж би” сагсан бөмбөгийн тэмцээн болон урлаг соёлын арга хэмжээ болно.

“Монгол хүү” үндэсний хүүхдийн баярын арга хэмжээг Монголын дугуйн холбоо, Монголын үндэсний харваачдын холбоо, Монголын хөнгөн атлетикийн холбоо, Монголын таеквондогийн холбоо, Монголын дрифтийн холбоо, Монголын цанын холбоо хамтран зохион байгуулж байгаа аж.

Арга хэмжээ 11:00-18:00 цагийн хооронд болно.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top