Хүүхдийн баярын үеэр бэлэгний чанартай холбоотой иргэдийн санал гомдол их гардаг. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас хэрэглэгч болон үйлчилгээ эрхлэгчдэд хандан доорх зөвлөмжийг хүргүүлээд байна:
- Хүнсний худалдаа, үйлчилгээ эрхлэгч, аж ахуйн нэгжүүд хуулиа дээдэлж, хэрэглэгчийг хохироохгүй байхад онцгой анхаарч худалдаанд гаргаж буй бэлэгний орцод түргэн муудах, хадгалалтын нарийн горим шаарддаг хүнсний бүтээгдэхүүн оруулахгүй байх, гарал үүсэл нь тодорхой, хаяг шошгын мэдээлэл бүрэн тусгагдсан байх зэргийг мөрдөж ажиллах
- Хэрэглэгчийг хууран мэхлэх, төөрөгдүүлэх замаар хүүхдийн бэлэг худалдан борлуулах үйлдэл гаргахгүй байх, хүнсний бүтээгдэхүүний урамшуулалт худалдаа, үнийн хямдралын талаар хуульд нийцүүлэн хэрэглэгчдийг үнэн зөв мэдээллээр хангаж ажиллана уу
- Хүүхдийн бэлэг сонгон авч буй хэрэглэгч та бүхэн бэлэгний орцод буй бүтээгдэхүүний хугацааг заавал шалгахын зэрэгцээ хөгц, мөөгөнцөр үүссэн, булингартсан, хонхойж товойсон эсэхийг шалгаарай
- Мөн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн нэр, хаяг, хадгалах, дуусах хугацаа, орц найрлага, гаж нөлөө зэрэг шаардлагатай мэдээллүүдтэй сайтар танилцсаны дараа сонголтоо хийнэ үү
Сэтгэгдэл ( 2 )
Хүүхдэд бэлэг сонгохдоо ёстой хугацаагийнч хардаггүй юм бна зөвхөн орлого ашиг наймаачид нь хүүхэд алхаас буцахгүй ноход байдаг юм бна
Боочихсон бэлгийг задлаад нэгбүрчлэн хугацаа, орц найрлагыг нь шалгаад байх боломжгүй л дээ, бэлэг боож байгаа нь ч энийг мэдэхийн дээдээр мэдэж байгаа, хянаж шалгадаг газар байдаг бол гэнэтийн шалгалт энэ тэр хийдэг нь л юу байдаг юм бэ гэхээс