Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөрт зориулсан “Нэгдүгээрт хүүхэд” уриатай “Дэлхийн Монгол хүүхдүүд” арга хэмжээний үеэр 650 гаруй хүүхэд парад алхлаа.
Хүүхдүүд ханхүү, гүнж, торгон цэрэг, дамбо заан, алиалагч, анимэ, үлгэр, хүүхэлдэйн баатруудын дүрд хувирч, үндэсний хувцас, тугтай бүжиг, бөмбөр хөгжмөөр ялгаран "Шангри-ла" худалдааны төвөөс Сүхбаатарын талбай хүртэл алхсан юм.
Ийн Сүхбаатарын талбайд Монголын хүүхдийн ордны 500 сурагч үндэсний бүжиг бүжиглэж, Төрийн дуулал дуулснаар талбайн үйл ажиллагаа үргэлжлэв.
Сэтгэгдэл ( 0 )