Улаанбурхан өвчний 11 дэх тохиолдол лабораториор БАТЛАГДЛАА

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 03 сарын 11

Улаанбурхан өвчний 11 дэх тохиолдол лабораториор батлагдлаа. Халдвар авсан хүүхэд 2025 оны гуравдугаар сарын 01-04-ний өдрүүдэд Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байжээ. 

Улаанбурхан өвчин амьсгалын замаар дамждаг, халдварлалт маш өндөр өвчин. Улаанбурхан нь вакцинаар сэргийлэгддэг өвчин тул эцэг, эх, асран хамгаалагчид хүүхдийнхээ эрүүл мэндэд хариуцлагатай хандаж, улаанбурханы эсрэг товлолт вакцинд бүрэн хамруулах, хэрэв товлолын дагуу хамрагдаагүй өрх, сумын эрүүл мэндийн төвд хандан улаанбурханы эсрэг вакцинд нөхөж хамруулах нь чухал байна. 

Мөн та улаанбурхан өвчтэй хүний хавьтал болсон, эсвэл улаанбурхан өвчнөөр өвдөөгүй, өвдсөн эсэхээ мэдэхгүй, улаанбурханы эсрэг вакцинд хамрагдаагүй, хамрагдсан эсэхээ мэдэхгүй байгаа бол ХӨСҮТ-ийн сайн дурын дархлаажуулалтын кабинетаар вакцинд хамрагдаж болно.

Хэрэв халуурсан, туурсан эсвэл хавьтал болсон бол ХӨСҮТ-ийн яаралтай тусламжийн тасгийн 1 болон 2-р өрөөнд үзлэг, вакцинд хамрагдана уу.

Тодруулах, лавлах зүйлсээ 89016199, 75 103 100 утсанд хандаж, лавлах боломжтой. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu