Дундговь аймагт өнөөдөр Улаанбурхан өвчний хоёр тохиолдол батлагдсанаар нийт лабораториор батлагдсан 24 тохиолдол, сэжигтэй 19 тохиолдол бүртгэгдлээ.
Өмнөговь, Дундговь аймгаас ирүүлсэн лабораторийн сорьцуудоос улаанбурхан батлагдсантай холбоотой ХӨСҮТ-өөс тандалт, эмнэлзүй, лабораторийн баг ажиллахаар гарчээ.
Мөн Говь-Алтай, Баян-Өлгий, Ховд аймагт мэргэжил арга зүйн зөвлөмж, дэмжлэгт хяналт хийж ажиллахаар тандалт, хариу арга хэмжээний баг гарсан байна.
Улаанбурханы батлагдсан болон сэжигтэй тохиолдлын хавьталд ХӨСҮТ-ээс аймаг, нийслэл, дүүргийн ЭМТ-ийн багтай хамтран 2600 хүнийг хяналтад авч, 720 гаруй хүнийг вакцинжуулалтад хамруулж, хариу арга хэмжээг үргэлжлүүлэн авч байна.
Иймд эцэг, эх, асран хамгаалагчид хүүхдийнхээ эрүүл мэндэд хариуцлагатай хандаж, улаанбурханы эсрэг товлолт вакцинд бүрэн хамруулсан эсэхийг тодруулах, товлолын дагуу улаанбурханы эсрэг вакцины 2 тунд хамрагдаагүй бол өрх, сумын эрүүл мэндийн төвд хандан улаанбурханы эсрэг вакцинд нөхөж хамруулна уу.
Хэрэв халуурсан, тууралт гарсан эсвэл улаанбурхан батлагдсан тохиолдолтой хавьтал болсон бол ХӨСҮТ-ийн яаралтай тусламжийн тасгийн 1, 2-р өрөөнд үзлэг, вакцинд хамрагдана уу.
Тодруулах, лавлах зүйлсээ 89016199, 75 103 100 утсанд хандан лавлахыг анхааруулж байна
Сэтгэгдэл ( 0 )