Нийт 1207 ТҮЦ-ийг нүүлгэж, явган хүний замыг чөлөөлөв

2025 оны 04 сарын 29

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн болж, үүрэг даалгаврын хэрэгжилт, худалдан авах ажиллагааны явц, хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний ажлын явц, соёлын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр хийх ажлын талаар хэлэлцэв. Өмнөх шуурхай зөвлөгөөний үеэр хотын дарга Х.Нямбаатар 29 үүрэг даалгавар өгсөн бөгөөд хэрэгжилт 71.5 хувьтай байна.

Тухайлбал, нийтийн эзэмшлийн талбайг хашаалсан автомашины зогсоолыг чөлөөлж, хашаа хайс, гарааш буулгах, ТҮЦ-ийг нүүлгэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болгосон. Тэгвэл өнөөдрийн байдлаар 33 байршилд 325 гарааш чөлөөлсөн бол 17 байршилд 933 метр хашааг буулгаад байгаа юм. Мөн төвийн 6 дүүргийн хэмжээнд 1207 ТҮЦ-ийг нүүлгэж, нийтийн эзэмшлийн талбай, явган хүний замыг чөлөөлөөд байна.

Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар дараах үүрэг даалгаврыг өглөө.

  • Хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний ТЭЗҮ, зураг төсөв, ажлын даалгавар боловсруулах ажлуудаа эрчимжүүлж, хэрэгжилтэд тогтмол хяналт тавих,
  • Авто замын тэмдэг, тэмдэглэгээг шинэчлэх, засварлах, байршуулах ажлуудаа эрчимжүүлэх,
  • Дүүргийн нутаг дэвсгэрт барилгын суурийн нүх ухсан байршлуудын судалгааг гаргаж, цэгцэлж орчны аюулгүй байдлыг хангуулах ажлуудыг зохион байгуулах,
  • Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн гэрлийн болон бусад шон дээгүүр татсан кабел утас, өнгө үзэмжгүй самбар зэргийг цэгцлэх ажлуудыг шуурхай зохион байгуулах зэрэг үүрэг өгсөн юм.
  •  

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(202.9.40.166) 2025 оны 04 сарын 29

Зам дээр хог цэвэрлэн шүүрддэг түк-ний хүмүүс гол нь тамхины акурок шүүрдэж харагдах юм. Тэгэхээр энэ хог бий болгож байгаа хүмүүсийг камераараа шүүж торгоод цалинд нь өгөх нь төсөв хэмнэхэд хэрэгтэй

0  |  0

zzzz(103.212.118.56) 2025 оны 04 сарын 29

mongol 3-r surguuliin umnukh buun baas sheesnii gazryg chuluuluuchee\n

0  |  0
zzzz(103.212.118.56) 2025 оны 04 сарын 29

mongol 3-r surguuliin umnukh buun baas sheesnii gazryg chuluuluuchee\n

0  |  0
Сэргэлэн(122.201.23.219) 2025 оны 04 сарын 29

Зарим ТҮЦ-ийг дараа авах юм уу. Эсвэл ингээд байх юм уу. 3-р сургуулийн урд талын ТҮЦ, 100 айлын буудлын өмнө 1, хойно 1 гэх мэтчилэн мэр сэр орхигдоод байгаа. Мөн 1-р хорооллын арын гаражууд хогийн үүр уурхай болоод байна. Нураагаад цэьэрлээд тохижуулаад өгвөл их зүгээр байх юм. Мөн Америкийн элчингийн зүүн талд Сэлбэ голоос үмхий үнэртээд хэцүүхэн л байна

0  |  0
Close menu