Монгол Улс Хүүхэд хамгаалах болон улс хооронд үрчлэх асуудлаар хамтран ажиллах тухай Гаагийн конвенцид 1999 онд нэгдэн орсноос хойш өнөөдрийн байдлаар 277 хүүхдийг АНУ, ХБНГУ, БНСУ, БНФУ, Нидерланд, Канад, Итали, Австрали, Англи, Бельги, Япон, Дани, Испани, Финлянд, Швед, ОХУ, Шинэ Зеланд, Итали зэрэг 18 орны гэр бүлд үрчлүүлсэн. Эдгээрээс хамгийн олон буюу АНУ-д 157 хүүхэд үрчлэгдэн амьдарч байна.
Гадаадын иргэн, харьяатын газар нь Монгол Улсын хууль тогтоомж, олон улсын гэрээ конвенцын хүрээнд гадаадын гэр бүлд Монгол Улсын харьяат хүүхэд үрчлүүлэх, үрчлэгдсэн хүүхдүүдэд хяналт тавих үндсэн чиг үүргийг хэрэгжүүлдэг бөгөөд олон улсад үрчлэгдсэн хүүхдүүдтэй эргэх холбоотой ажиллаж байна.
Тэгвэл Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н.Ууганбаяр Монгол Улсаас Америкийн Нэгдсэн Улсад үрчлэгдсэн Елиа Гэгээ Норрис ээжийн хамт эх орондоо ирэх үеэр нь хүлээн авч уулзсан байна.
Елиа Гэгээ Норрис хүү 2015 онд “Холт интернэйшнл” хүүхдийн төлөө олон улсын байгууллагаар зуучлуулан Америкийн Нэгдсэн Улсын иргэн Флоренс Норрис Матонсын гэр бүлд үрчлэгдэж, 10 жилийн дараа ийнхүү эх орондоо ирсэн байна. Тэрээр Америкийн Нэгдсэн Улсын Хойд Каролина мужийн дунд сургуульд суралцдаг бөгөөд ирээдүйд NBA-н алдартай тамирчин болох мөрөөдөлтэй аж.
Флоренс Норрис Матонсын гэр бүл Монгол Улсаас хоёр хүүхэд үрчилж авсан бөгөөд хүүгийн ээж Флорэнс Лав Норрис хоёр сайхан хүү өсгөж буйгаа “Бурхнаас ирсэн том бэлэг” хэмээн ярьсан юм. Мөн тэрбээр Монгол Улсын хоёр иргэнээ итгэж үрчлүүлсэнд талархал илэрхийлжээ.
Сэтгэгдэл ( 4 )
ХУУХЭД ЗАРЖ БАЯЖИЖ ИРСЭН СУЛЖЭЭТЭЙ ТЭМЦЭЭЧ
eh orondoo osgoz cadaagui baiz yunc anhaaral tavih tuhai hucnaa
Uvsiin hyrgas sumiin haryt gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch
эргэж сургалдаг боломж байдаг юм болов уу даа, европ ялангуяаа герман францын хүний сайхан сэтгэлийн ард доонор, хүний наймаа байнга байдаг, хүүхдий бэлгийн мөлжлжлөгө гэх мэт, нээрээ шүү