“Сүрьеэ болон ям өвчний хяналт” сатрепс хамтарсан төслийн үр дүнг хүлээлгэж өгөх, хаалтын хурлын амжилттай боллоо.
Хуралд Эрүүл мэндийн сайд, Японы Техникийн хамтын ажиллагааны байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга, Японы Хоккайдо их сургууль болон Японы Сүрьеэгийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэмтэн профессорууд, Эрүүл мэндийн яам, Эдийн засаг, хөгжлийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Мал эмнэлгийн ерөнхий газар, Мал эмнэлгийн эрдэм шинжилгээний хүрээлэн, Халдварт өвчин судлалын үндэсний төв зэрэг байгууллагын 80 орчим төлөөлөгч оролцлоо.
Төслийн хаалтын хурлыг нээн УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн үг хэлэн, төслийн үр дүнд гарсан томоохон амжилт ололтыг дурьдахын сацуу Монгол Улсын хөгжил дэвшилд хөрөнгө оруулсан ОУ-ын санхүүжүүлэгч, зөвлөх байгууллагын төлөөлөгч нарт гүн талархал илэрхийллээ. Түүнчлэн хурлын үеэр Монгол улсад хүн, мал амьтны өвчлөлийн тандалтын тогтолцоог бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан Япон улсын эрдэмтэн, төслийн зөвлөх Хоккайдо их сургуулийн доктор, профессор Такаши Кимура, Ясухико Сүзүки нарыг “Эрүүл мэндийн салбарын хүндэт тэмдэг”-ээр шагналаа, талархал илэрхийллээ.

Япон болон Монгол Улсын Засгийн газар хооронд 2020 оны 1-р сарын 16-ны өдөр байгуулсан Техникийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд ”Сүрьеэ болон ям өвчний хяналт” хамтарсан төслийг сүүлийн 5 жилийн хугацаанд (2020-2025) хэрэгжүүлж дуусаж байна.
Японы Олон улсын техникийн хамтын ажиллагааны байгууллага (JICA), Японы Эрүүл мэндийн судалгаа, хөгжлийн агентлаг (AMED) хамтран "Тогтвортой хөгжлийн төлөө шинжлэх ухаан, технологийн судалгааны түншлэл" (САТРЕПС)-ийн хүрээнд ”Сүрьеэ болон ям өвчний хяналт” төслийг санхүүжүүлжээ.
Төслийг хэрэгжүүлэгч байгууллагууд:
Эрүүл мэндийн яам, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Мал эмнэлгийн хүрээлэн, Япон улсын Хоккайдогийн их сургууль, Япон улсын Сүрьеэгийн эрдэм шинжилгээний хүрээлэн зэрэг байгууллагууд хамтран амжилттай хэрэгжүүлж дууслаа.
Монгол Улсын Боловсрол шинжлэх ухааны яам, Эдийн засаг, хөгжлийн яам, Сангийн яам, Мал эмнэлгийн ерөнхий газар, Зоонозын өвчин судлалын үндэсний төв уг төслийг дэмжин “Хамтарсан зохицуулах хороо”-г байгуулан ажилласан байна.
Төслийн бодит үр өгөөж:
Уг төсөл нь Монгол Улсад үхрийн сүрьеэ, адууны ям өвчнийг нэг-эрүүл мэнд үзэл баримтлалд тулгуурлан, шинжлэх ухааны үндэслэлтэй хянах тогтолцоог бүрдүүлэх үндсэн зорилгоо амжилттай биелүүлсэн. Тухайлбал энэ төслийн хүрээнд шинжлэх ухааны болоод практик ач холбогдол өндөртэй шинэ технологи, инновац, технологийн дамжуулалт хийгдсэн байна. Тухайлбал:


Сэтгэгдэл ( 0 )