ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Я.Болор | Zindaa.mn
7 цагийн өмнө

Өнөөдөр 2026.03.09. Энэ оны 68 дахь өдөр бөгөөд он дуусахад 297 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 07 цаг 16 минутад мандаж, 18 цаг 49 минутад жаргана.

Улаанбаатарт үүл багасна. Өдөртөө 3 хэм дулаан, шөнөдөө 12 хэм хүйтэн байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Дэлхийн Дижэйгийн өдөр, Хорон муу бодлоо үлдэн хөөх олон улсын өдөр, Дэлхийн бөөрөө арчлан хамгаалах өдөр, Барби хүүхэлдэйн төрсөн өдөр бол Ливанд Багш нарын баяр, АНУ-д попкорнд дурлагчдын өдөр, Америкт Хиймэл шүдний өдөр, Америго Веспуччигийн өдөр, Белиз улсад Үндэсний баатруудаа алдаршуулах өдрийг тэмдэглэж байна.

Энэ өдөр BTS хамтлагийн Suga, Японы сүмоч Точиозан, Францын халимаг гаралтай хөлбөмбөгч Юри Жоркаефф, Канадын жүжигчин Бренна О’Брайан, Бобслейн олимдын аварга, Швейцарын Алекс Бауман, АНУ-ын жүжигчин  Оскар Айзек, Японы физикч, Нобелийн шагналт Такааки Кажита, Италийн жүжигчин Орнелла Мути, Renault, Nissan компаниудын ерөнхийлөгч асан Карлос Гон нарын алдартнууд мэндэлжээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1074 – Ромын Хамба лам Григорий VII гэрлэсэн бүх санваартныг сүм хийдээс хөөв.

1908 - Италийн хөлбөмбөгийн Интер Милан клуб байгуулагдав.

1945 - Дэлхийн хоёрдугаар дайнд Америкийн нисэх хүчин Японы нийслэл Токио хотыг бөмбөгджээ.

1953 – Москвад болсон Стлины оршуулгын ёслолын үеэр хүмүүс шахцалдаж, олон зуун хүн амиа алджээ.

1960 - Америкийн физикч Белдинг Хиббард Скрибнер бөөрний гемодиализийн аппаратыг зохион бүтээв.

1961 – Далай лам НҮБ-д хандан, Түвдийн тусгаар тогтнолыг сэргээхийг уриалжээ.

1990 – Хоёр Германыг нэгтгэх хэлэлцээ Берлинд эхлэв.

1997 – Нар хиртэлт Монголд хамгийн тод ажиглагджээ.

2011 - Америкийн "Дисковери" сансрын хөлөг 39 нислэг үйлдсэний дараа сүүлийн удаа газарджээ.

Өнөөдөр үс засуулбал өвчин ирнэ   

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье!

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top