
Өнөөдөр 2026 оны гуравдугаар сарын 18-ны өдөр. Энэ өдрөөс он дуусахад 288 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань өглөөн наран 07.02 цагт мандан, үдшийн наран 19:00 цагт жаргана. Улаанбаатар хотод өдрийн цаг агаар 0 орчим хэмд байх тулд уншигч та хувцасаа тохируулж өмсөөрэй.
Өнөөдөр Монгол Улсад “Монгол цэргийн өдөр” тохиож байна. Сири улсад багш нарын өдөр, Турк улсад Галлиполигийн дурсгалын өдөр, Арубад далбааны өдөр тохиож байна.
Энэ өдөр Францын хатан хаан Мери Тюдор, Данийн хаан III Фредерик, АНУ-ын долоо дахь дэд ерөнхийлөгч Жон Калхун, Английн яруу найрагч Шарлотт Эллиотт, Нобелийн шагналт Английн улс төрч Рендал Кремер, АНУ-ын 22 болон 24 дэх Ерөнхийлөгч Гровер Кливленд, Оросын нэрт хөгжмийн зохиолч Николай Римский-Корсаков, Дизелийн хөдөлгүүрийг зохион бүтээсэн Рудольф Дизель, Их Британийн Ерөнхий сайд Невилль Чемберлин, Өмнөд Африкийн Ерөнхийлөгч, Нобелийн Энх тайвны шагналт Фредерик Виллем де Клерк, Францын кино найруулагч Люк Бессон, Фрацын хөлбөмбөгч, менежер Уилли Саньол, Алдарт “Maroon 5” хамтлагийн дуучин Адам Левин, Олимпын хоёр алт, дэлхийн найман алтан медальт Норвегийн биатлонч Тора Бергер, Өмнөд Солонгосын дуучин, жүжигчин Жан На Ра, Америкийн сагсанбөмбөгч Крис Данн, Хорватын сагсанбөмбөгч Ивица Зубац, Потугалийн хөлбөмбөгч Диого Дало нар мэндэлжээ.
Энэ өдөр түүхийн хуудаснаа:
1241 оны энэ өдөр Монголын эзэнт гүрэн Польш улсад анхны удаагаа халдан довтлов. Их Монголын цэрэг Хмелникийн тулаанд Краков орчимд Польшийн армийг бут цохижээ.
1571 оны энэ өдөр Валлетта хотыг Мальта улсын нийслэлээр тогтов.
1874 оны энэ өдөр Хавайн хаант улс АНУ-д худалдааны тусгай эрх олгожээ.
1899 оны энэ өдөр Санчир гарагийн дагуул Фийбийн зургийг буулгав.
1913 оны энэ өдөр Грекийн хаан I Гиоргийн амь насанд халджээ.
1921 оны энэ өдөр Хийгтаын тулалдаанд жанжин Д.Сүхбаатарын удирдсан Ардын журамт цэрэг ялалт байгуулж, орчин цагийн Зэвсэгт хүчний үндэс суурийг тавьсан юм.
1965 оны өдөр ЗХУ-ын сансрын нисэгч Алексей Леонов задгай сансарт 12 минутын турш ажиллав. Ингэснээр дэлхийн түүхэнд задгай сансарт гарч ажилласан анхны хүн болсон түүхтэй.
2014 оны энэ өдөр ОХУ-ын парламент Крымын хойгийг газар нутагтаа нэгтгэх тогтоолыг батлав.
2025 оны энэ өдөр Израилийн арми Газын зурваст өргөн хэмжээний агаарын довтолгоон өрнүүлсний улмаас дор хаяж 591 хүн амь насаа алдсаны дийлэнх нь хүүхэд байсан юм.

Сэтгэгдэл ( 0 )