Өнөөдөр 2026 оны гуравдугаар сарын 20-ны өдөр. Энэ өдрөөс хойш он дуустал 286 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань өглөөний наран 06:58 цагт мандан, 19:02 цагт жаргана.
Улаанбаатар хотод өнөөдөр 4 хэм дулаан тул уншигч та хувцсаа тохируулж өмсөөрэй.
Өнөөдөр Тунис улсад тусгаар тогтнолын өдөр тохиож байгаа бол олон улсын аж жаргалын өдөр, Франц хэлтнүүдийн өдөр, Дэлхийн болжморын өдөр тохиож байна.
Энэ өдөр Францын хаан II Наполеон, Норвегийн нэрт яруу найрагч Хенрик Ибсен, Нобелийн шагналт Мексикийн улстөрч Альфонсо Гарсиа Роблес, Австрийн найм дахь Ерөнхийлөгч Рудольф Киршлагер, Францын Ерөнхийлөгч Пьерр Мессмер, Оросын математикч Сергей Новиков, Канадын 18 дахь Ерөнхий сайд Брайн Малрони, “ The North Face” брэндийг үндэслэгч Дуглас Томпкинс, АНУ-ын сагсанбөмбөгч, дасгалжуулагч Пет Райли, Америкийн кино найруулагч Спайк Лий, алдарт “Линкин Парк” хамтлагийн дуучин Честер Беннингтон нар мэндэлжээ.
Энэ өдөр түүхийн хуудаснаа:
1602 оны энэ өдөр Голландын Дорно Энэтхэгийн пүүс байгуулагдав.
1815 оны энэ өдөр Напалеон Эльба арлаас зугтан Парист ирэв. Ирэхдээ 140 мянган партизан цэрэг дагуулсан ирсэн бөгөөд 100 хоногийн үймээн дэгдсэн билээ.
1854 оны энэ өдөр АНУ-ын Бүгд найрамдах нам Висконсин мужийн Рипон хотод байгуулагдав.
1883 оны энэ өдөр Аж үйлдвэрийн өмч хөрөнгийг хамгаалах Парисын хэлэлцээг соёрхон батлав.
1890 оны энэ өдөр Германы эзэн хаан II Вилгельм Оттон фон Бисмаркийг Канцлерын суудлаас нь огцруулжээ.
1896 оны энэ өдөр Хятадад шуудангийн үйлчилгээ нэвтрэв.
1913 оны энэ өдөр Хятадын Гоминдан намыг үндэслэгч Су Чиао Женийн амь насанд халдав.
1916 оны энэ өдөр Суут эрдэмтэн Альберт Эйнштейн харьцангуйн ерөнхий онолоо танилцуулсан “Харьцангуйн ерөнхий онолын үндэс” нэртэй өгүүллээ сэтгүүлд хэвлүүлэв.
1926 оны энэ өдөр Чан Кайши Хятадын үндэсний хувьсгаь армид коммунист элементийг нухчин дарах их цэвэрлэгээг эхлүүлжээ.
1956 оны энэ өдөр Тунис улс Францаас тусгаар тогтнолоо зарлажээ.
1987 оны энэ өдөр АНУ-ын Хүнс, эмийн хороо ХДХВ/ДОХ-ын эсрэг эмийг баталжээ.
1990 оны энэ өдөр Филиппин улсын тэргүүн хатагтай асан Имельда Маркост холбогдох хээл хахууль, залилангийн хэргийн шүүх хурал эхэлжээ.
1995 оны энэ өдөр Япон улсын “Аум Шинрикё” шашны бүлэглэл Токиогийн метронд хорт хийн халдлага үйлдэж, 14 хүний аминд хүрч, 6200 хүнийг шархдуулжээ.
2003 оны энэ өдөр АНУ, Их Британи, Австрали, Польшийн хамтарсан арми Ирак улсад цэрэглэн довтлов.
2019 оны энэ өдөр Казахстаныг олон жил удирдсан Нурсултан Назарбаев огцорсны дараа Касым-Жомарт Токаев Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр томилогджээ.
Эрхэм уншигч таны өнөөдрийн ажилд амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )