Өнөөдөр 2026.03.26. Энэ оны 85 дахь өдөр бөгөөд он дуусахад 280 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 06 цаг 41 минутад мандаж, 19 цаг 14 минутад жаргана.
Улаанбаатарт багавтар үүлтэй. Өдөртөө 7 хэм дулаан, шөнөдөө 8 хэм хүйтэн байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.
Өнөөдөр Вьетнамд Залуусын өдөр, Украинд Үндэсний гвардын өдөр, Бангладешт Тусгаар тогтнолын өдөр тохиож байна.
Өнөөдөр Америкийн жүжигчин Женнифер Грей, Эми Смарт, сагсан бөмбөгч Жон Стоктон, программист, “Google” хайлтын системийг үүсгэн байгуулагчдын нэг Ларри Пейж, Английн жүжигчин Кира Найтли, Японы уран гулгагч Сатоко Мияхара зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.
Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон чухал үйл явдлууд:
1934 оны энэ өдөр Улаанбаатар хотын төв цахилгаан комбинат буюу Нэгдүгээр цахилгаан станц ашиглалтад оржээ.
1956 - БНМАУ, БНХАУ, ЗСБНХУ, Албани, Болгари, Унгар, БНХГУ, Польш, Чехославок улсын төлөөлөгчид хамтран Москва хотноо цөмийн судалгаа хийжээ.
1958 - БНМАУ, ЗСБНХУ-ын хооронд өрнө талдаа Асгатын давааны хярын оройноос эхлэн дорно талдаа Их Саяны нуруу хүртэлх хэсэгт байгаа хоорондын хилийн тухай гэрээ байгуулав.
1963 - БНХАУ-ын Засгийн газраас “БНХАУ болон БНМАУ-ын хилийн гэрээ”-г бүрэн эхээр нь нийтэд тунхаглажээ.
2006 - Хятад, Монгол талууд Рашаан-Сүмбэр боомтын хил орчимд гол дээгүүр гүүр барих асуудлыг хэлэлцжээ.
2010 - Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх тухай зарлиг гаргасан юм.
Энэ өдөр дэлхийн түүхэнд болсон онцлох үйл явдлууд:
1812 оны энэ өдөр Венесуэлд болсон газар хөдлөлтийн улмаас Каракас хотын 90 хувь сүйрч, 20 мянга орчим хүн амиа алджээ.
1934 оны энэ өдөр Британид автомашин жолоодох эрхийн шалгалтыг нэвтрүүлжээ.
1953 онд Америкийн эмч Жонас Эдвард Солк халдварт саа өвчний эсрэг вакцины туршилт амжилттай болсон тухай зарлав.
1973 оны энэ өдөр Лондонгийн Хөрөнгийн биржийн танхимд эмэгтэйчүүдийг анх удаа нэвтрүүлжээ.
1995 оны энэ өдөр Европын Холбооны гишүүн долоон улсад Шенгений хэлэлцээр хүчин төгөлдөр болов.
2000 оны энэ өдөр 47 настай Владимир Путин ОХУ-ын ерөнхийлөгчөөр анх удаа сонгогдов.
2001 оны энэ өдөр Талибан хөдөлгөөн Бамиан мужид хаданд сийлсэн Бурхан багшийн аварга сэрэг дүрийг сүйтгэсэн байдлыг сэтгүүлчдэд харуулав.
Өнөөдөр үс засуулбал нас уртасна
Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье!

Сэтгэгдэл ( 0 )