Өнөөдөр 2026.03.27. Энэ оны 86 дахь өдөр бөгөөд он дуусахад 279 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 06 цаг 39 минутад мандаж, 19 цаг 16 минутад жаргана.
Улаанбаатарт багавтар үүлтэй. Өдөртөө 11 хэм дулаан, шөнөдөө 4 хэм хүйтэн байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.
Өнөөдөр Олон улсын театрын өдөр тохиож байна. Мөн Олон улсын вискиний өдөр. Мьянмарт өнөөдөр Зэвсэгт хүчний өдөр, Анголад Ялалтын баяр, ОХУ-д Оросын үндэсний гвардын дайчдын өдөр, Японд Сакура цэцэглэх баярын өдөр тохиож байна.
Өнөөдөр Америкийн алдарт жүжигчин, найруулагч Квентин Тарантино, тус улсын бүх цаг үеийн шилдэг 100 дуучны нэг Мерайя Кери, Германы алдарт хаалгач Мануэл Нойер, дуучин, жүжигчин Ферги, Испанийн хөл бөмбөгч Марк Муниеса нарын төрсөн өдөр.
Энэ өдөр дэлхийн түүхэнд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:
1513 оны энэ өдөр Испаний судлаач Хуан Понсе де Леон Флоридаг нээжээ.
1915 онд АНУ-д бүртгэгдсэн анхны шинж тэмдэггүй, гэдэсний хижиг өвчний вирус тээгч Мэри Маллон гэгчид бүх насаар нь хөл хорио тогтоожээ.
1928 оны энэ өдөр Нидерландад анх удаа хөлбөмбөгийн сэдэвт шуудангийн марк гаргав.
1958 оны энэ өдөр ЗХУ-ын Сайд нарын зөвлөлийн даргаар Никита Хрушев томилогджээ.
1976 оны энө өдөр Вашингтоны метро нээгдэж байв.
1981 онд Польшийн хөдөлмөрчид ажлын цагийг багасгах шаардлага тавьж нэгдмэл хөдөлгөөн өрнөжээ. Жагсаалд 12 сая польш иргэн оролцсон байна.
1993 оны энэ өдөр БНХАУ-ын даргын суудалд Жян Земин суужээ.
1998 оны энэ өдөр АНУ-ын Хүнс болон эмийн хяналтын хороо бэлгийн сулралтай эрчүүдийг виагра эм уухыг хүлээн зөвшөөрсөн байна.
2020 оны энэ өдөр Умард Македони НАТО-ийн 30 дахь гишүүнээр элсжээ.
Өнөөдөр үс засуулбал өвчин өчүүхэн ирнэ
Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье!

Сэтгэгдэл ( 0 )