ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

Өнөөдөр 2026.03.30. Энэ оны 89 дахь өдөр бөгөөд он дуусахад 276 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 06 цаг 33 минутад мандаж, 19 цаг 20 минутад жаргана.

Улаанбаатарт багавтар үүлтэй. Өдөртөө 13 хэм дулаан, шөнөдөө 6 хэм хүйтэн байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Хоггүй дэлхийн төлөө олон улсын өдөр, Дэлхийн хоёр туйлт сэтгэцийн эмгэгийн өдөр тохиож байна. Палестинд Газар нутгийн өдөр бол АНУ-д Үндэсний эмч нарын өдөр, Тринидад ба Тобагод Чөлөөлөгдсөн өдөр.

Өнөөдөр Америкийн жүжигчин, найруулагч, Оскарын шагналт Уоррен Битти, Донна Д’Эррико, Грэммийн шагналт дуучин Трэйси Чапмен, Канадын дуучин Селин Дион, Оросын хоккейч Сергей Мозякин, Испанийн хөлбөмбөгч Серхио Рамос зэрэг алдартны мэндэлсэн өдөр.

Энэ өдөр дэлхийн түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1867 оны энө өдөр АНЖ Оросоос Аляскийг Алеутын арлуудын хамтаар 7.2 сая ам.доллароор худалдан авчээ.

1946 оны энэ өлөр Оскарын шагнал гардуулах ёслолын ажиллагааг анх удаа радиогоор дамжуулав.

1981 оны энэ өдөр АНУ-ын ерөнхийлөгч Роналд Рейганы амь насанд халдахыг завджээ.

1987 онд агуу зураач ван Гогийг төрсөн өдрөөр түүний “Наран цэцэг” зургийг Лондонгийн дуудлага худалдаагаар 50 сая ам.доллароор зарсан байна.

1992 онд “Хурга майлахаа болино” кино таван удаа Оскар шагнал хүртэв.

2009 - Пакистаны Лахор хотод орших Махаван цагдаагийн академид 12 зэвсэгт этгээд халдав.

2017 - Дэлхийн анхны хувийн хөлөг SpaceX амжилттай хөөрч, сансрын уудамд гарчээ.

Өнөөдөр үс засуулбал өвчин эмгэг ирнэ    

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье!

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top