ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

Өнөөдөр 2026.04.09. Энэ оны 99 дахь өдөр бөгөөд он дуусахад 266 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 06 цаг 13 минутад мандаж, 19 цаг 34 минутад жаргана.

Улаанбаатарт үүлшинэ. Өдөртөө 13 хэм дулаан, шөнөдөө 4 хэм хүйтэн байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Данид Германы эзлэн түрэмгийллийг дурсах өдөр бол Филиппинд Батааны тулааны, Косовод Үндсэн хуулийн, Гүржид Үндэсний нэгдлийн, Финландад Фин хэлний, Тунист Эх орончдын, АНУ-д Дайны хоригдлуудыг дурсах өдөр юм.

Өнөөдөр Францын жүжигчин Жан-Поль Бельмондо, Америкийн жүжигчин Деннис Куэйд, Марк Пеллегрино, Синтия Никсон, Женна Жеймсон, Кристен Стюарт, Оросын дуучин, жүжигчин Альбина Жанабаева, Японы уран гулгагч, тивийн аварга Каори Сакамото зэрэг алдартан төржээ.

Энэ өдөр дэлхийн түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1241 оны энэ өдөр Легницийн тулалдаан: Чингис хааны ач хүү Байдар жанжнаар удирдуулсан Монголын эзэнт гүрний цэргүүд Польш, Германы цэргүүдийг буулган авав.

1288 онд монголчууд Вьетнамыг эзлэв: Юань Улсын цэргийн хүч Тран гүрний армийг буулган авчээ.

1860 оны энэ өдөр “фонавтограф” төхөөрөмжөөр анх удаагаа хүний яриаг бичжээ. Төхөөрөмжийг Францын зохион бүтээгч Эдуар-Леон Скотт де Мартинвил зохиосон байна.

1914 оны энэ өдөр Мексикийн баруун эрэгт дэлхийн цэргийн түүхэнд анх удаагаа агаарын тулалдаан болжээ.

1937 оны энэ өдөр Японд үйлдвэрлэсэн онгоц Европ тивд газардсан анхны тохиолдол болов. Японы зохион бүтээсэн “Камиказе” онгоц Лондон хотын Кройдоны нисэх буудалд газарджээ.

1957 оны энэ өдөр Египет улсад Суэцийн сувгийг албан ёсоор нээж, хөлөг онгоцнуудыг зорчуулж эхэлжээ.

1967 оны энэ өдөр “Боинг 737” онгоц анхны нислэгээ үйлдсэн.

2003 оны энэ өдөр Америкийн цэрүүд Багдад хотыг эзлэв. Улмаар Саддам Хусейны зураг, хөшөө, өмнөх туг, далбаа, төрийн сүлд зэргийг буулган авчээ.

2005 онд Уэльсийн хунтайж Чарльз, Камилла Паркер-Боулз нар Винзорт хуримаа хийжээ.

2021 оны энэ өдөр Мьянмарын зэвсэгт хүчин Пегу хотод хядлага үйлдэж, 80 гаруй хүн амиа алдав.

Өнөөдөр үс засуулбал идээ ундаа элбэг олдоно

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье!

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top