Өнөөдөр 2026.04.10. Энэ оны 100 дахь өдөр бөгөөд он дуусахад 265 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 06 цаг 11 минутад мандаж, 19 цаг 36 минутад жаргана.
Улаанбаатарт багавтар үүлтэй. Өдөртөө 8 хэм дулаан, шөнөдөө 5 хэм хүйтэн байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.
Өнөөдөр Гэрээсээ ажиллах дэлхийн өдөр, Олон улсын эсэргүүцлийн хөдөлгөөний өдөр тохиож байгаа бол Азербайжан Барилгачдын өдөр, Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улс Гэр бүлийн баяр, Исланд Инженерүүдийн өдөр, Тажикстан Дотоодын цэргийн баяр, Тайланд Каучукийн өдрийг тэмдэглэж байна.
Энэ өдөр Европын цагаан шаазанг зохион бүтээсэн Эренфрид Вальтер фон Чирнхаус, цэргийн анагаах ухааныг үндэслэгчдийн нэг Жон Прингл, япончуудад хилээ гаднынханд нээхийг хүчээр тулгасан Мэтью Кэлбрэйт Перри, “Бен Гур” романы зохиолч Льюис Уоллес, Холливудын жүжигчин Стивен Сигал нар хорвоод мэндэлжээ.
Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлаас танилцуулбал:
1710 онд дэлхийн анхны зохиогчийн эрхийн тухай хууль Англид хүчин төгөлдөр болов.
1912 оны энэ өдөр Британийн “Титаник” хөлөг онгоц анхны бөгөөд сүүлчийн аялалдаа гарав.
1957 онд Гурван сарын турш хаалгаа бариад байсан Суецын суваг эргэн нээгджээ.
1972 оны энэ өдөр Бактериологийн зэвсгийг хориглох тухай олон улсын конвенцыг баталжээ.
1988 онд Пакистаны Равальпинди, Исламабад хотод байрлах "Ожри лагер"-т бөмбөг дэлбэрч 1,000 хүн амиа алджээ.
2010 онд Польшийн нисэх хүчний “Tu-154M” онгоц осолдож, Польшийн Ерөнхийлөгч Лех Качински амиа алдав.
2016 оны энэ өдөр Энэтхэгийн Паравур мужид орших нэгэн сүмд гал гарсны улмаас 100 гаруй хүн амиа алдаж, 1,000 хүн шархаджээ.
2019 оны энэ өдөр хар нүхний анхны гэрэл зургийг танилцуулав.
Өнөөдөр үс засуулбал эд эдлэл, идээ ундаа олдоно
Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье!

Сэтгэгдэл ( 0 )