Өнөөдөр 2026.04.13. Энэ оны 103 дахь өдөр бөгөөд он дуусахад 262 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 06 цаг 05 минутад мандаж, 19 цаг 40 минутад жаргана.
Улаанбаатарт үүл багасна. Өдөртөө 10 хэм дулаан, шөнөдөө 4 хэм хүйтэн байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.
Өнөөдөр Дэлхийн рок-н-роллын өдөр, мөн Ургамалд талархал илэрхийлэх олон улсын өдөр тохиож байна. Канадад өнөөдөр Ягаан өнгөний баяр, Тайландад Сонгкран шинэ жил, Эквадорт Багш нарын баяр, Энэтхэгт Ургацын баяр, Чад улсад Үндэсний өдөр.
Энэ өдөр АНУ-ыг үндэслэгчдийн нэг Томас Жефферсон, дэлхийд анхны тэрэг зохион бүтээсэн Ричард Тревитик, харилцаа холбооны утас бүтээсэн Антонио Меуччи, радар зохион бүтээсэн Шотландын физикч Роберт Уотсон-Уатт, дэлхийн шатрын аварга Гарри Каспаров зэрэг алдартан мэндэлжээ.
Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:
1111 оны энэ өдөр V Хенрих Ариун Ромын эзэнт гүрний эзэн хаанаар өргөмжлөгджээ.
1923 оны энэ өдөр Лондонд “Уэмбли” цэнгэлдэх хүрээлэн ёслол төгөлдөр нээгджээ.
1941 оны энэ өдөр хуучин ЗХУ, Японы хооронд үл довтлох гэрээ байгуулав.
1943 онд Вашингтонд Томас Жефферсонд зориулсан хөшөө босгов.
1962 онд домогт “The Beatles” хамтлаг “Star Club”-т анхны тоглолтоо хийжээ.
1970 оны энэ өдөр сансарт анхны осол гарав. “Apollo-13” сансрын хөлөгт хүчилтөрөгчийн баллон дэлбэрчээ.
1997 оны энэ өдөр Тайгер Вуудс Мастерс тэмцээнд түрүүлсэн хамгийн залуу гольфчин болов.
2013 оны энэ өдөр Пенпасарт Боинг 737 онгоц буулт хийхдээ зурвасаас гарч, тэнгис рүү унаж, 46 зорчигч гэмтэв.
2017 онд АНУ Афганистаны Нангархар мужид асар том цөмийн бус бөмбөг хаяжээ.
2024 оны энэ өдөр Иран Израилд агаарын цохилт өгчээ.
Өнөөдөр үс засуулбал жаргал үргэлжид ирнэ
Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье!

Сэтгэгдэл ( 0 )