
ТВ8 телевиз, HR CORPORATION-ийн ерөнхийлөгч, бизнесмен Ё.Мөнхдэмбэрэл нарын хамтран санаачлан хэрэгжүүлж буй сэтгэлгээний "BE STRONG" реалити шоуны эхний дугаар өчигдөр буюу 2026.05.04-нд үзэгчдийн хүртээл боллоо.
Нэвтрүүлгийн эхний дугаарт оролцогчдын танилцуулга хийгээд шоуны дүрмийг танилцуулсан бөгөөд тус шоу нь оролцогчдын бодит өөрчлөлт, сэтгэлгээний хувьсгал, бие бялдарын хөгжил, сэтгэлзүйн хүч болон өрсөлдөөнт сорилтуудыг харуулахын зэрэгцээ үзэгчдэд урам зориг, ухаарал, өөрчлөгдөх сэтгэлгээ өгөх телевизийн анхдагч контент болж байна.
Шоуны оролцогч өмгөөчлөгч Л.Батжавын хувьд нийгэмд танигдсан “дүрээ” тодорхойлохдоо "тэмцэгч" гэжээ. "Хуульч хүний үнэ цэн хариуцлагаар хэмжигддэг" хэмээсэн тэрээр хууль зүйн салбарт 10 мянга гаруй шавь бэлтгэжээ. Хамгийн залуу доктор, хамгийн залуу профессор болж байсан Л.Батжав өөрийн дуу хоолойг хаана ч, хэнд ч хүргэж чадна гэдэгтээ итгэлтэй явдаг нэгэн.
Стандартаа мэддэг ч стандарт бус гэх түүний сэтгэхүйн шинэ аялал эхэллээ. Өөрийгөө шоуны ялагчаар нэрлээд байгаа тэрээр сэтгэлгээний хязгаараа хэрхэн тэлэх бол?

Шоуг хамтран санаачлагч Multiplier Ё.Мөнхдэмбэрэл “Be Strong” шоу төслийн хүрээнд оролцогчдод сэтгэлгээгээ задлах, өөрийгөө өөрчлөх, амьдралын шинэ зорилгоо тодорхойлох хөгжлийн хөтөлбөрүүдийг удирдан чиглүүлнэ. Мэргэжлийн ментор, бизнес коуч, стилист, фитнесийн дасгалжуулагч нараар баг бүрдүүлж, оролцогчдын сэтгэлгээ, оюун санаа, карьер, бие бялдар, стиль имиджийн түгжээг тайлж, нийгэмд нөлөөлөх бие хүний эрс өөрчлөлтийг бүтээх гэнэ.
Оролцогчдын бодит түүх, сэтгэлзүйн өөрчлөлт, амьдралдаа гаргах шинэ шийдвэрүүдийг бодитоор харуулах "BE STRONG" реалити шоу нэвтрүүлгийн шинэ дугаар ирэх пүрэв гарагт 20:30 цагаас ТВ8 телевизээр үзэгчдийн хүртээл болно.
"Хязгаар зөвхөн сэтгэлгээнд оршино"


Сэтгэгдэл ( 0 )