BE STRONG | Б.Жавхлантөгс: Хоолойгоо хүний хоолой болтол л явсан

Ж.Сондор | Zindaa.mn
59 минутын өмнө

 

ТВ8 телевиз, HR CORPORATION-ийн ерөнхийлөгч, бизнесмен Ё.Мөнхдэмбэрэл нарын хамтран санаачлан хэрэгжүүлж буй сэтгэлгээний "BE STRONG" реалити шоуны эхний дугаар өчигдөр буюу 2026.05.04-нд үзэгчдийн хүртээл боллоо. 

Нэвтрүүлгийн эхний дугаарт оролцогчдын танилцуулга хийгээд шоуны дүрмийг танилцуулсан бөгөөд тус шоу нь оролцогчдын бодит өөрчлөлт, сэтгэлгээний хувьсгал, бие бялдарын хөгжил, сэтгэлзүйн хүч болон өрсөлдөөнт сорилтуудыг харуулахын зэрэгцээ үзэгчдэд урам зориг, ухаарал, өөрчлөгдөх сэтгэлгээ өгөх телевизийн анхдагч контент болж байна. 

 

 
 
Шоуны оролцогч Б.Жавхлантөгсийн хувьд өөрийгөө сайн аавын дүрээр тодорхойлжээ. Урлагаас хөндийрч, амьдралаа залгуулахын тулд харийн орныг зорьж байсан тэрээр "Орлогогүй үедээ зүгээр суух биш, боломжоо ашиглан хөдөлмөрлөж мөнгө олдог байх ёстой. Ковидын дараа хүнд үе ирэхэд Япон явж ажил хийж, олсон мөнгөөрөө эх орондоо ирээд тоглолт хийнэ гэж зорьсон. Нураалтын ажил хийх үед хэдий маск зүүсэн ч хортой нөхцөлд ажиллаж байгаа тул хоолой хүртэл хүний хоолой болох шахсан үе бий" гэлээ. 
 
Тэрбээр саяхан өөрийн бие даасан тоглолтоо хийсэн. Унаж, бүдэрч яваа ч дахин босох итгэлийг хэн бүхэнд түгээж яваа тэрээр сэтгэлгээний хязгаараа тэлж, шинэ сорилтуудтай хэрхэн нүүр тулах бол? Хүчтэй дуу хоолой, хошин мэдрэмжийн төгс хослол тэрбээр сэтгэлгээний аялалд ийн гарлаа. 
 
 
 
 

Шоуг хамтран санаачлагч Multiplier Ё.Мөнхдэмбэрэл “Be Strong” шоу төслийн хүрээнд оролцогчдод сэтгэлгээгээ задлах, өөрийгөө өөрчлөх, амьдралын шинэ зорилгоо тодорхойлох хөгжлийн хөтөлбөрүүдийг удирдан чиглүүлнэ. Мэргэжлийн ментор, бизнес коуч, стилист, фитнесийн дасгалжуулагч нараар баг бүрдүүлж, оролцогчдын сэтгэлгээ, оюун санаа, карьер, бие бялдар, стиль имиджийн түгжээг тайлж, нийгэмд нөлөөлөх бие хүний эрс өөрчлөлтийг бүтээх гэнэ. 

Оролцогчдын бодит түүх, сэтгэлзүйн өөрчлөлт, амьдралдаа гаргах шинэ шийдвэрүүдийг бодитоор харуулах "BE STRONG" реалити шоу нэвтрүүлгийн шинэ дугаар ирэх пүрэв гарагт 20:30 цагаас ТВ8 телевизээр үзэгчдийн хүртээл болно. 

"Хязгаар зөвхөн сэтгэлгээнд оршино" 

 

 
 
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top