BE STRONG | Оролцогч Б.Оюунтамир өөрчлөгдөхийг бус САЙЖРАХЫГ сонгов

Ж.Сондор | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

ТВ8 телевиз, HR CORPORATION-ийн ерөнхийлөгч, бизнесмен Ё.Мөнхдэмбэрэл нарын хамтран санаачлан хэрэгжүүлж буй сэтгэлгээний "BE STRONG" реалити шоуны эхний дугаар өчигдөр буюу 2026.05.04-нд үзэгчдийн хүртээл боллоо. 

Нэвтрүүлгийн эхний дугаарт оролцогчдын танилцуулга хийгээд шоуны дүрмийг танилцуулсан бөгөөд тус шоу нь оролцогчдын бодит өөрчлөлт, сэтгэлгээний хувьсгал, бие бялдарын хөгжил, сэтгэлзүйн хүч болон өрсөлдөөнт сорилтуудыг харуулахын зэрэгцээ үзэгчдэд урам зориг, ухаарал, өөрчлөгдөх сэтгэлгээ өгөх телевизийн анхдагч контент болж байна. 

 

 

Нэвтрүүлгийн оролцогч "Хөх тэнгэр 100.9" радиогийн хөтлөгчөөр ажилладаг Б.Оюунтамир үүнээс гадна хэд хэдэн ажил зэрэг амжуулдаг нэгэн. Хүүгээ аз, охиноо жаргал гэж боддог хязгаарыг сэтэлж амьдралд хүрсэн танхил бүсгүйн тэлэх хязгаар хаана хүрэх бол? 

Тэрээр өөрчлөгдөхийг бус сайжрахыг хүсэж буйгаа илэрхийлсэн. Тэгвэл түүний одоогийнхоосоо илүү сайн хувилбараа бүтээх үйл явцыг "BE STRONG" шоунаас хүлээн авч үзээрэй. 

 

 

Шоуг хамтран санаачлагч Multiplier Ё.Мөнхдэмбэрэл “Be Strong” шоу төслийн хүрээнд оролцогчдод сэтгэлгээгээ задлах, өөрийгөө өөрчлөх, амьдралын шинэ зорилгоо тодорхойлох хөгжлийн хөтөлбөрүүдийг удирдан чиглүүлнэ. Мэргэжлийн ментор, бизнес коуч, стилист, фитнесийн дасгалжуулагч нараар баг бүрдүүлж, оролцогчдын сэтгэлгээ, оюун санаа, карьер, бие бялдар, стиль имиджийн түгжээг тайлж, нийгэмд нөлөөлөх бие хүний эрс өөрчлөлтийг бүтээх гэнэ. 

Оролцогчдын бодит түүх, сэтгэлзүйн өөрчлөлт, амьдралдаа гаргах шинэ шийдвэрүүдийг бодитоор харуулах "BE STRONG" реалити шоу нэвтрүүлгийн шинэ дугаар ирэх пүрэв гарагт 20:30 цагаас ТВ8 телевизээр үзэгчдийн хүртээл болно. 

"Хязгаар зөвхөн сэтгэлгээнд оршино" 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top