BE STRONG | Н.Өнөрцэцэг: Дахин хуучин хэвэндээ орохыг хүсэж байна

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

ТВ8 телевиз, HR CORPORATION-ийн ерөнхийлөгч, бизнесмен Ё.Мөнхдэмбэрэл нарын хамтран санаачлан хэрэгжүүлж буй сэтгэлгээний "BE STRONG" реалити шоуны эхний дугаар өчигдөр буюу 2026.05.04-нд үзэгчдийн хүртээл боллоо. 

Нэвтрүүлгийн эхний дугаарт оролцогчдын танилцуулга хийгээд шоуны дүрмийг танилцуулсан бөгөөд тус шоу нь оролцогчдын бодит өөрчлөлт, сэтгэлгээний хувьсгал, бие бялдарын хөгжил, сэтгэлзүйн хүч болон өрсөлдөөнт сорилтуудыг харуулахын зэрэгцээ үзэгчдэд урам зориг, ухаарал, өөрчлөгдөх сэтгэлгээ өгөх телевизийн анхдагч контент болж байна. 

 

 
 

Шоуны оролцогч сэтгүүлч Н.Өнөрцэцэг "Сэтгэлээ засуулах, дахин хуучин хэвэндээ орох, хүчирхэгжих, өөртөө итгэлтэй байх, хэнээс ч айхгүй мэдээ, сурвалжилгаа бэлтгэдэг байсан, олны өмнө өөртөө итгэлтэй алхдаг байсан, би буруу зүйл хийгээгүй гэсэн дотоод итгэл үнэмшил маань өндөр байсан тэр байдалдаа эргэн очихыг хүсдэг.

Тиймээс тэр сэтгэл зүйн хүчийг бий болгох юм байна, эмчлэх юм байна гэж бодоод энэ шоунд оролцохоор шийдсэн" гэжээ. 

Ямар ч зовлон зүдгүүр, саад бэрхшээл тулгарсан өөрийнхөөрөө байхыг эрхэмлэсэн тэрээр өөрчлөлтийг хүлээн авч чадах болов уу? Түүний оюун санаа хийгээд бие бялдар, сэтгэл зүйд энэ удаагийн өөрчлөлт хэрхэн нөлөөлөхийг "Be Strong" шоунаас хүлээн авч үзээрэй. 

 

 

Шоуг хамтран санаачлагч Multiplier Ё.Мөнхдэмбэрэл “Be Strong” шоу төслийн хүрээнд оролцогчдод сэтгэлгээгээ задлах, өөрийгөө өөрчлөх, амьдралын шинэ зорилгоо тодорхойлох хөгжлийн хөтөлбөрүүдийг удирдан чиглүүлнэ. Мэргэжлийн ментор, бизнес коуч, стилист, фитнесийн дасгалжуулагч нараар баг бүрдүүлж, оролцогчдын сэтгэлгээ, оюун санаа, карьер, бие бялдар, стиль имиджийн түгжээг тайлж, нийгэмд нөлөөлөх бие хүний эрс өөрчлөлтийг бүтээх гэнэ. 

Оролцогчдын бодит түүх, сэтгэлзүйн өөрчлөлт, амьдралдаа гаргах шинэ шийдвэрүүдийг бодитоор харуулах "BE STRONG" реалити шоу нэвтрүүлгийн шинэ дугаар ирэх пүрэв гарагт 20:30 цагаас ТВ8 телевизээр үзэгчдийн хүртээл болно. 

"Хязгаар зөвхөн сэтгэлгээнд оршино" 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top