BE STRONG | Ё.Мөнгөнсарнай: Хүмүүс өрөвдөх хандлага битгий гаргаасай л гэж хүсэж байна

Ж.Сондор | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

ТВ8 телевиз, HR CORPORATION-ийн ерөнхийлөгч, бизнесмен Ё.Мөнхдэмбэрэл нарын хамтран санаачлан хэрэгжүүлж буй сэтгэлгээний "BE STRONG" реалити шоуны эхний дугаар энэ даваа гарагт буюу 2026.05.04-нд үзэгчдийн хүртээл боллоо. 

Нэвтрүүлгийн эхний дугаарт оролцогчдын танилцуулга хийгээд шоуны дүрмийг танилцуулсан бөгөөд тус шоу нь оролцогчдын бодит өөрчлөлт, сэтгэлгээний хувьсгал, бие бялдарын хөгжил, сэтгэлзүйн хүч болон өрсөлдөөнт сорилтуудыг харуулахын зэрэгцээ үзэгчдэд урам зориг, ухаарал, өөрчлөгдөх сэтгэлгээ өгөх телевизийн анхдагч контент болж байна. 

 

 

Тус шоуны оролцогч Ё.Мөнгөнсарнай өөрийгөө тэмцэгч, тэвчигчийн дүрээр тодорхойлжээ. Бусдын өрөвдсөн харц, давуу эрх олгож буй байдал нь түүнд туслах бус эсэргээрээ бусдаас тусгаарлагдсан мэт мэдрэмж өгдөг тул бусдын адил тэгш эрхтэй байхыг хүсдэг гэдгээ илэрхийлсэн тэрээр "Түгээмэл хөгжил" төвд Нийгмийн оролцооны хөтөлбөрийн ажилтан хийдэг. 

Багаасаа хөдөлмөрч, хичээнгүй байдалд суралцсан Ё.Мөнгөнсарнай бүсгүй хүүхдийнхээ төлөө энэхүү нийгэмд бусадтай мөр зэрэгцэн амьдрахаар сэтгэл шулуудан өнөөдрийн өөрийгөө бүтээжээ. Сэтгэхүйгээ тэлж, бусдад нөлөөлж ялгаварлалаас ангижрах түүний хүсэл хэрхэн биелэх бол? 

 

 

Шоуг хамтран санаачлагч Multiplier Ё.Мөнхдэмбэрэл “Be Strong” шоу төслийн хүрээнд оролцогчдод сэтгэлгээгээ задлах, өөрийгөө өөрчлөх, амьдралын шинэ зорилгоо тодорхойлох хөгжлийн хөтөлбөрүүдийг удирдан чиглүүлнэ. Мэргэжлийн ментор, бизнес коуч, стилист, фитнесийн дасгалжуулагч нараар баг бүрдүүлж, оролцогчдын сэтгэлгээ, оюун санаа, карьер, бие бялдар, стиль имиджийн түгжээг тайлж, нийгэмд нөлөөлөх бие хүний эрс өөрчлөлтийг бүтээх гэнэ. 

Оролцогчдын бодит түүх, сэтгэлзүйн өөрчлөлт, амьдралдаа гаргах шинэ шийдвэрүүдийг бодитоор харуулах "BE STRONG" реалити шоу нэвтрүүлгийн шинэ дугаар ирэх пүрэв гарагт 20:30 цагаас ТВ8 телевизээр үзэгчдийн хүртээл болно. 

"Хязгаар зөвхөн сэтгэлгээнд оршино" 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top