“Дэлхийн мисс-2018” тэмцээний үндэсний ялагч Э.Энхриймаа “Сүрьеэгүй Монгол” төсөл санаачилсан билээ. Түүний энэхүү төсөлд Хятадын Тэргүүн хатагтай Пэн Лиюань 100 мянган юань буюу 40 сая төгрөг хандивласан байна. Хандивын батламжийг Э.Энхриймаагийн үүсгэн байгуулсан “Энхрий эрдэнэ” сангийн байранд өнөөдөр /2019.02.27/ БНХАУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин гардуулж өглөө.
Мисс Э.Энхриймаа хандивын мөнгөө сүрьеэ өвчинтэй тэмцэх төсөл хэрэгжүүлэхэд болон Халдварт өвчин судлалын үндэсний төвтэй хамтран ажиллаж, шаардлагатай зүйлд зарцуулна гэдгээ хэлэв. Э.Энхриймаагийн санаачилсан төслийг БНХАУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин дэмжин ажиллана гэдгээ мөн илэрхийлжээ.
Монголд гурван хүн тутмын нэг нь сүрьеэгийн халдвартай байдаг гэх тоон мэдээлэл байдаг. Мисс Э.Энхриймаа “Энэ өвчнөөр өвчилсөн хүмүүсийн 80 хувийг нь 18-35 насны залуус эзэлж байгаа нь харамсалтай. Иймээс сүрьеэ өвчнийг эдгээх, энэ өвчний халдварын тоог бууруулахаар “Энхрий эрдэнэ” сангаа байгуулсан” гэж тайлбарласан. Тэрбээр Халдварт өвчин судлалын үндэсний төвтэй байнга хамтарч ажилладаг байна.
Түүнчлэн мисс Э.Энхриймааг "Монгол Улсын сүрьеэгийн халдварт өвчинтэй тэмцэх элч"-ээр батламжилна гэсэн сайхан мэдээг ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал, анагаах ухааны доктор, профессор Д.Нямхүү өнөөдөр дуулгасан юм. Э.Энхриймааг ирэх зургадугаар сард багтан Сүрьеэ өвчинтэй тэмцэх элчээр өргөмжлөх гэнэ. Мисс бүсгүйг болон ХӨСҮТ-ийн төлөөлөгчдийг БНХАУ-д зочлохыг урьжээ.
Сэтгэгдэл ( 2 )
Бас нэг мөнгөний сонирхолтой, мисс нэртэй гуилгачин гараад иржээ новш гэж.ичээсэй,дараа нь хараарай, ихэнхийнх нь зардлыг өсгөж, өөрөө идсэн байна даа,хараарай.
хятадын тэргүүн хатагтай мисс юм уу энэ охин, жоохон замбараатай утга авцалдаатай гарчиг өгвөл зүгээр юм