Нийслэлийн Амгалан амаржих газраас ЭМДЕГ-тай хамтран “Эрүүл мэндийн даатгалын тухай хууль болон түүнийг хэрэгжүүлэхтэй холбоотой гарсан дүрэм, журам”-ыг танилцуулах сургалтыг 2019 оны дөрөвдүгээр сарын 26-нд амжилттай зохион байгууллаа.
Энэ хүрээнд тус амаржих газрын дарга Ц.Батболд, ЭМДЕГ-ын тусламж үйлчилгээний чанарын газрын ахлах мэргэжилтэн Б.Баярболд, олон нийттэй харилцах хэлтсийн мэргэжилтэн Д.Болормаа нар мэдээлэл хүргэж, оролцогсдын мэдлэг туршлагыг дээшлүүлэх олон талын чиглэл бүхий томоохон сургалтыг хийсэн юм. Тухайлбал, сургалтаар дамжуулан “Эрүүл мэндийн даатгалын тухай хууль”, эмнэлгийн өндөр өртөгтэй тусламж үйлчилгээ, урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоо болон бусад тусламж үйлчилгээ, мөн эрүүл мэндийн даатгалын цахим системийн талаар танилцуулж, шаардлагатай мэдээллийг хүргэсэн байна.
Сургалтад тус амаржих газрын удирдах ажилтнууд болон эмч, эмнэлгийн мэргэжилтэн зэрэг нийт 35 хүн хамрагдсан бөгөөд мэдлэг туршлагаа хуваалцаж, харилцан санал бодлоо солилцсон чухал үр дүнтэй сургалт боллоо.
НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР
Сэтгэгдэл ( 0 )