БЗД-ийн зургаан хорооны иргэдэд АШУҮИС-ийн эмнэлэг тусламж, үйлчилгээ үзүүлэхээр боллоо

2019 оны 06 сарын 11

Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар нар энэ сарын 05-нд нийслэлийн Баянзүрх дүүрэгт ажиллалаа. Энэ хүрээнд тус дүүргийн эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлэг, ӨЭМТ-ийн тусламж, үйлчилгээтэй танилцсан бөгөөд иргэд үйлчлүүлэгчидтэй уулзаж, эмнэлгийн тусламж, үйлчилгээний талаарх санал хүсэлтийг нь сонсон хэд хэдэн асуудлыг газар дээр нь шийдвэрлэлээ.

НЗДТГ-ын явуулын байранд Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төвийн дарга Ж.Энхзул, АШУҮИС-ийн эмнэлгийн дарга Х.Алтайсайхан нартай хийсэн уулзалтын үеэр тус дүүргийн 8, 10, 12, 20, 23, 28 дугаар хорооны 71.000 гаруй иргэдэд нэгдсэн эмнэлгийн тусламж, үйлчилгээг /дотор, мэдрэл, хүүхэд, эмэгтэйчүүд, хавдар, шүд, нүд, чих, хамар хоолой зэрэг чиглэлээр/ үзүүлэхээр зөвшилцсөн байна.

АШУҮИС-ийн эмнэлэг нь Япон улсад үйлдвэрлэсэн орчин үеийн багаж тоног төхөөрөмжөөр иж бүрэн тоноглогдсон төдийгүй тус улсад мэргэшсэн эмч, мэргэжилтнүүд ажилладаг бөгөөд нутаг дэвсгэрийн хувьд ойролцоо байршилд орших Баянзүрх дүүргийн  эдгээр зургаан хорооны иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээг стандартын дагуу үзүүлэхээр боллоо.

Энэ хүрээнд амбулаторийн тусламж, үйлчилгээг ирэх наймдугаар сарын 01-нээс, хэвтүүлэн эмчлэх үйл ажиллагааг аравдугаар сарын 01-нээс, яаралтай мэс заслын тусламж, үйлчилгээг арванхоёрдугаар сарын 01-нээс эхлэн шат дарааллын дагуу үзүүлэхээр төлөвлөөд байна. Үүнээс гадна төрөлжсөн нарийн мэргэжлийн, тэр дундаа сэргээн засах болон уламжлалт, зүрх судасны өвчин, спортын гэмтлийн чиглэлээрх тусламж, үйлчилгээг улсын хэмжээнд үзүүлэхээр шийдвэрлэжээ.

Дашрамд дурдахад Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, Баянзүрх дүүргийн удирдлагууд энэхүү уулзалтын үеэр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт шинээр барих эмнэлгийн барилгын газрын асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар хэлэлцсэн байна.

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(41.138.91.171) 2019 оны 06 сарын 18

Сайн уу, ээж ээ Хүмүүс мөрөөдөлдөө хүрэх боломжийг олгохын тулд интернэт зээлийг санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилтийн хэрэгцээ; бидэнтэй холбоо барина уу Зээлийн хїїгийн турш зээлийн хїї 2% байна. Бидний санал болгож буй санал нь $ 5,000-500.000 доллараас эхлэн 1 жилээс 25 жил хүртэлх хугацаанд буцаан олгогддог. Хэрэв та сонирхож байвал илүү мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбоо барина уу. Мэйл: matildalecoustre@Gmail.Com wathsapp: 0022 995 414 913

0  |  0
Top