Эрүүл мэндийн байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна

2019 оны 06 сарын 17

Ойрын өдрүүдэд  төв болон говийн аймгуудын зарим нутгаар үеэр болсонтой холбогдуулан Эрүүл мэндийн байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна.

Эрүүл мэндийн Сайдын өгсөн үүргийн дагуу үерийн голомтод мэргэжлийн эмч нарын баг ажиллаж, гамшигт өртөгсдөд эрүүл мэндийн болон сэтгэл зүйн тусламж үйлчилгээг  шуурхай үзүүлж байна. Тухайлбал Төв аймгийн Баянхангай сумын эмнэлэгт аймгийн төвийн мэргэжлийн эмч нар ажиллаж,  25 настай жирэмсэн эмэгтэйг эсэн мэнд амаржууллаа. Мөн үерийн усанд боогдсон 30 гаруй зорчигчдод эмч нар үзлэг хийж, шаардлагатай арга хэмжээг авлаа.  

Эрүүл мэндийн яамны зүгээс ард иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад хандсан сэрэмжлүүлэг, мэдээ мэдээлэл, цуврал зөвлөмжийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр тогтмол явуулж байна. Цаашид нийт нутгаар хур бороо үргэлжлэн орох тул ард иргэд та бүхнийг Эрүүл мэндийн байгууллагуудаас гаргасан зөвлөмжийг хэрэгжүүлэн эрсдлээс сэргийлж, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байхыг Эрүүл мэндийн яамнаас анхааруулж байна.
 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top