Эмнэлгийн байгууллагын угтах үйлчилгээний ажилтнууд ёс зүйн сургалтад хамрагдлаа

2019 оны 07 сарын 01

Нийслэлийн Эрүүл мэндийн газраас харьяа эрүүл мэндийн байгууллагын угтах үйлчилгээний ажилтнуудад зориулсан “Үйлчилгээний ажилтны ёс зүй, үйлчлүүлэгчтэй харьцах, харьцаа хандлагыг дээшлүүлэх нь” сэдэвт сургалт өнгөрөгч бямба гарагт /2019.06.29/ боллоо.

Сургалтад харьяа байгууллагын хүлээн авах, угтах үйлчилгээ, цахим бүртгэлийн нийт 118 эмч, эмнэлгийн мэргэжилтэн хамрагдсан бөгөөд Анагаах ухааны магистр, Төрийн удирдлагын ухааны доктор Д.Ганчимэг “Эмнэлгийн ажилтан гэж хэн бэ”, “Байгууллагын соёл”, “Үйлчилгээ үзүүлэгчийн ёс зүй”, “Хэцүү үйлчлүүлэгчтэй харилцах нь” зэрэг сэдвээр хичээл зааж, бодит туршлага бүхий сонирхолтой мэдээллийг хүргэлээ.

Эрүүл мэндийн байгууллагын тусламж, үйлчилгээний чанар нь үйлчлүүлэгчийн сэтгэлд хүрснээр хэмжигддэг тул нэн түрүүнд үйлчлүүлэгчтэй харилцаа үүсгэдэг угтах үйлчилгээний ажилтнууд ёс зүй, харьцаа хандлага, үйлчлүүлэгчтэй харилцах харилцааны ур чадвар сайтай байх нь хамгийн чухал билээ. Үүнээс үүдэн тухайн байгууллагын үйлчилгээг үргэлжлүүлэн авах, эмч ажилтнуудын талаарх эерэг сэтгэгдлийг төрүүлдэг учир тус сургалтанд оролцогсод цаашид үйл ажиллагаандаа анхаарал тавьж, эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлж буй иргэдийн сэтгэл ханамжийг дээшлүүлэхэд мэдлэг, туршлагаа зориулна гэдгээ илэрхийлж сургалтын агуулга, ач холбогдлыг ихээхэн үнэлсэн байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top