Хортон шавж бүхий 500 кг байцааг устгалд оруулжээ

2019 оны 07 сарын 02

Баян-Өлгий аймгийн мэргэжлийн хяналтын газрын байцаагчид 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Цагааннуур боомтоор ОХУ-аас импортлогдсон жимс, хүнсний ногоог лабораторийн шинжилгээнд хамруулахад байцаанаас хортон шавьж, бөөрөнхий сонгиноос нитрат зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс их гарчээ. Бүтээгдэхүүнд давтан шинжилгээ хийлгүүлэхээр Баян-Өлгий аймгийн хими, хор судлалын лабораторид шинжлүүлэхэд хагас тонн байцаанаас цацагт далавчтан болох хортон шавьж, 105 кг сонгиноос нитратын хэмжээ өндөр гарсан байна. Энэхүү лабораторийн шинжилгээний дүнг үндэслэн эдгээр бүтээгдэхүүнийг холбогдох хүмүүсийг байлцуулан устгалд оруулжээ.

Иймд аж ахуйн нэгж байгууллагуудыг Монгол улсын стандартад нийцсэн, хорио цээр, эрүүл ахуйн шаардлагыг хангасан бүтээгдэхүүн импортлохыг, ард иргэддээ гарал үүслийн бичигтэй, хадгалалт тээвэрлэлтийн горим зөрчигдөөгүй, хаяг шошго, сав баглаа боодол бүрэн, хадгалах хугацаа хэтрээгүй чанарын шаардлага хангасан бүтээгдэхүүнийг сонгон хэрэглэхийг ЗӨВЛӨЖ БАЙНА. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(197.234.221.217) 2019 оны 07 сарын 02

Сайн уу, ээж ээ Хүмүүсийн мөрөөдлийг биелүүлэх боломжийг олгохын тулд бид зээл олгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо бариарай. Зээл хүсч буй дүн болон эргэн төлөлтийн хугацааг бидэнд шууд хэлнэ үү. * 3,000 долларын эргэлтийн зээлд $ 15,000,000 * и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913

0  |  0
Top